Спорт

Премьер лигийн 2020/21 оны улирлын хамгийн шилдэг 5 наймаа

Премьер лигийн 2020/21 оны улирал өнгөрсөн амралтын өдөр өндөрлөсөн бөгөөд Манчестер Сити дахин Английн аварга боллоо.

Ийнхүү Пеп Гвардиолагийн баг сүүлийн 4-н улиралд 3 дахь удаагаа түрүүлсэн бол Лестер, Вест Хэм клубууд ширүүн өрсөлдөөн үзүүлж дараа улиралд Европа лигт тоглохоор боллоо.

Премьер лигийн клубууд өнгөрсөн зуны солилцоо наймааны үеэр зарцуулсан мөнгөөрөө Европыг дахин тэргүүлсэн билээ.

Иймд бид 2020/21 оны улирлын хамгийн шилдэг 5 наймааг танилцуулж байна.

5. Callum Wilson

Өнгөрсөн зун Борнмутаас 20 сая фунтээр ирсэн 29 настай довтлогч бэртлийн улмаас лигийн ердөө 23 тоглолтод гараанд гарч тоглосон ч шаазгайнуудын оруулсан нийт гоолын 38%-д оролцсон юм.

Тэрээр 12 гоол, 5 гоолын дамжуулалт өгсөн бөгөөд Ньюкаслын оны шилдэг тоглогчийн шагналыг гардан авжээ.

4. Edinson Cavani

Манчестер Юнайтедэд үнэгүй ирсэн тэрээр бүх тэмцээний хүрээнд нийт 16 гоол оруулсан бөгөөд нас бол зүгээр тоо гэдгийг батлан харуулсан юм.

3. Raphinha

24 настай тоглогч Лийдсийн төлөө лигийн ердөө 25 тоглолтод гараанд гарч тоглон 6 гоол, 8 гоолын дамжуулалт өгсөн билээ.

Мөн түүнийг Манчестер Юнайтед болон Ливэрпүүл клубууд энэ зун авахаар сонирхож байгаа юм.

2. Emiliano Martinez

Аргентин хаалгач өнгөрсөн улиралд Арсеналын хамтаар Английн цомын тэмцээнд түрүүлсэн ч тогтмол гараанд гарч тоглохын тулд 20 сая фунтээр Астон Виллад нэгдэж байв.

Тэрээр энэ улиралд 15 удаа хаалгаа хуурай манасан бөгөөд 2009/10 оны улиралд Брэд Фриделын тогтоож байсан клубын рекордтой тэнцсэн юм.

1. Ruben Dias

Манчестер Сити клуб түүнийг клубын рекорд үнэ болох 62 сая фунтээр Бенфикагаас худалдаж авсан билээ.

12 сараас 3 сарын хооронд 15 дараалан хожсон нь Ситигийн аварга болох замыг зассан бөгөөд энэхүү хугацаанд Рубен Диаш, Жон Стоунз нарын хослол ердөө 4 гоол алдсан юм.

Мөн 24 настай тоглогч Английн хөлбөмбөгийн сэтгүүлчдийн холбооны оны шилдэг тоглогчоор шалгараад байгаа билээ.

Бусад мэдээ

Leave a Reply

Back to top button
error: Content is protected !!