Спорт

Премьер лигийн түүхэнд мэргэн бууч болсон, мөн хамгийн олон гоолын дамжуулалт өгсөн 6 тоглогч

Харри Кэйний гайхалтай улирал түүнийг Премьер лигийн домгуудын эгнээнд нэгтгэсэн бөгөөд тэрээр мэргэн бууч болж байсан, мөн хамгийн олон гоолын дамжуулалт өгч байсан 6 дахь тоглогч болжээ.

Тэрээр 35 тоглолтод 37 гоолд оролцсон бөгөөд нэг улиралд 2 үзүүлэлтийг тэргүүлсэн 3 дахь тоглогч болсон нь илүү гайхалтай юм.

Мөн 27 настай тоглогч маань 3 болон түүнээс дээш удаа Премьер лигийн мэргэн бууч болж байсан Тьерри Анри, Алан Ширер нарын дараах 3 дахь тоглогч болжээ.

Иймд бид Премьер лигийн түүхэнд мэргэн бууч болсон, мөн хамгийн олон гоолын дамжуулалт өгсөн 6 тоглогчийг танилцуулж байна.

Andy Cole

Тэрээр 1993/94 оны улиралд 34 гоол оруулж мэргэн бууч болсон бөгөөд 13 гоолын дамжуулалт өгч лигийг тэргүүлж байжээ.

Jimmy Floyd Hasselbaink

Тэрээр 1998/99 оны улиралд Майкл Оуэн, Дуайт Йорк нартай адил 18 гоол оруулж мэргэн бууч болсон бөгөөд Деннис Бергкамптай адил 13 гоолын дамжуулалт өгч лигийг тэргүүлж байжээ.

Thierry Henry

Тьерри Анри Премьер лигт 4 удаа мэргэн бууч болж байсан цор ганц тоглогч юм. Мөн 2002/03 оны улиралд лигийн рекорд болох 20 гоолын дамжуулалтыг өгч байжээ. Энэ улиралд тэрээр 24 гоол оруулсан ч Рүүд ван Нистелрой 25 гоол оруулж мэргэн бууч болж байсан юм.

Didier Drogba

2005/06 оны улиралд 11 гоолын дамжуулалт өгч лигийг тэргүүлж байжээ. Харин дараагийн улиралд нь 20 гоол оруулж мэргэн бууч болсон юм.

Robin van Persie

2008/09 оны улиралд Фрэнк Лэмпардтай адил 10 гоолын дамжуулалт өгч лигийг тэргүүлж байжээ. Харин Арсэналын төлөө тоглосон сүүлийн улиралдаа тэрээр 38 тоглолтод 30 гоол оруулж мэргэн бууч, мөн оны шилдэг тоглогч болж байсан юм.

Harry Kane

Тэрээр энэ улирал 23 гоол оруулж 3 дахь удаагаа мэргэн бууч болсон бөгөөд 14 гоолын дамжуулалт өгч лигийг тэргүүлсэн юм.

Бусад мэдээ

Leave a Reply

error: Content is protected !!