Спорт

Премьер лигийн хамгийн шилдэг 11 “нэг улирлын гайхамшиг”

Мохамед Салах, Харри Кейн нар Премьер лигийн гайхалтай улирлынхаа дараа нэг улирлын гайхамшгаар нэрлэгдэж байсан боловч удалгүй тэд өөрсдийгөө нотлон харуулсан билээ. Харин доорх тоглогчид тэгж чадаагүй юм.

Andy Johnson (Crystal Palace, 2004-05)

Английн шигшээ багийн тоглогч асан Энди Жонсон есөн улирлыг Премьер лигт өнгөрүүлсэн боловч 2004-2005 улиралд өөрийн оруулсан нийт гоолынхоо 41%-ийг оруулсан юм.

Жонсон 21 гоолыг (11-г нь торгуулийн цохилтоос) оруулснаар мэргэн буучдын жагсаалтад Тьерри Анригийн дараа хоёрдугаарт бичигдэж байсан юм.

Roque Santa Cruz (Blackburn, 2007-08)

Англи, Герман, Испани, Мексикийн дээд лигт 19 улирал тоглохдоо Роке Санта Круз ердөө ганц удаа л хоёр оронтой гоолыг нэг улиралд оруулж байжээ.

Байерн Мюнхенд найман жил тоглосны дараа тэрээр 5 сая еврогоор Блэкберн Роверс клубт ирж, 37 тоглолтод 19 гоол оруулж, мэргэн буучдын жагсаалтад зөвхөн Криштиану Роналду, Фернандо Торрес, Эммануэль Адебайор нарын дараа оржээ.

Michu (Swansea, 2012-13)

Ла лигт Райо Валлеканогийн төлөө 15 гоол оруулсан улирлын дараа Уэльсийн багт 2 сая фунтээр ирсэн тэрээр эхний 35 тоглолтод 18 удаа гоолдож, тэр үед дэлхийн аварга болсон Испанийн шигшээ багт дуудагдаж, мэргэн буучдын жагсаалтад Робин ван Перси, Луис Суарес, Гарет Бэйл, Кристиан Бентеке нарын дараа оржээ.

Papiss Cisse (Newcastle, 2011-12)

Сиссе Премьер лигийн эхний 14 тоглолтод 13 гоол оруулж, Демба Батай хамт гайхалтай хослолыг үүсгэж, Шаазгайнуудыг Премьер лигт 5-р байранд оруулсан юм. Тэр цагаас хойш Ньюкасл ийм амжилтад хүрч чадаагүй байна.

Дараагийн дөрвөн улиралд Сиссе 8, 2, 11, 3 гоол тус тус оруулсан бөгөөд дахиад хэзээ ч тэр гайхалтай амжилтад хүрч чадаагүй юм. Тэрээр 2016 онд Шандонг Луненг багт очсон бөгөөд одоо Туркийн Фенербахче клубт тоглож байна.

Benjani (Portsmouth, 2007-08)

Портсмутын төлөө гурван улирал тоглохдоо Бенжани 2007-08 онд тэсрэлт хийж, 23 тоглолтод 12 гоол оруулсан юм.

Түүний энэ форм нь маш гайхалтай байсан тул түүнийг Манчестер Сити худалдаж авсан боловч тэрээр дахиж энэ амжилтаа үзүүлж чадаагүй бөгөөд Премьер лигийн дараагийн таван улиралд ердөө 7 гоол оруулсан билээ.

Asamoah Gyan (Sunderland, 2010-11)

Гана довтлогч Асамоа Гян 2010 оны ДАШТ-д 3 гоол оруулж, шигшээ баг нь шөвгийн наймд үлдсэн бөгөөд улмаар Сандерландтай гэрээ байгуулсан юм.

Гян Премьер лигийн эхний улиралдаа 34 тоглолтод 10 гоол оруулж, 4 гоолын дамжуулалт өгсөн. Гэвч Премьер лигт ердөө ганц улирал тоглосны дараагаар тэрээр АНЭУ-ын Аль Айн клубт тоглохоор шийджээ.

Одоо тэрээр Гана улсын Легон Ситис багт тоглож байна.

Mido (Tottenham, 2005-06)

Египет довтлогч Ромагаас Спөрст зээлээр ирсэн боловч гэмтлийн улмаас эхний улиралдаа Премьер лигт хангалттай тоглож чадаагүй юм. Харин дараагийн улиралд тэрээр 27 тоглолтод 11 гоол оруулсан бөгөөд Робби Кин, Жермен Дефо нарын хамтаар довтолгооны түлхүүр тоглогч болж байв. Улмаар Спөрс түүнтэй урт хугацааны гэрээ хийсэн боловч тэрээр дахиж хэзээ ч энэ амжилтаа үзүүлж чадаагүй билээ.

Тэрээр дараагийн улиралд Мидлсбро руу зарагдахаасаа өмнө ердөө ганцхан гоол оруулсан юм.

Robinho (Manchester City, 2008-09)

2008 онд Робиньо Манчестер Ситид Реал Мадридаас Английн рекорд үнэ болох 32.5 сая фунт стерлингээр ирсэн бөгөөд Бразил довтлогч Премьер лигийн эхний улиралдаа 31 тоглолтод 14 гоол оруулж, Ситигийн бүх тэмцээний мэргэн буучаар шалгарч байжээ.

Гэсэн хэдий ч дараагийн улиралд тэрээр ердөө 10 тоглолтод оролцон ганц ч гоол оруулж чадаагүй бөгөөд “Сантос”-руу зээлээр явж, эцэст нь Милан руу бүрмөсөн зарагдаж байжээ.

Benni McCarthy (Blackburn, 2006-07)

Премьер лигийн эхний улиралдаа Бенни Маккарти Криштиану Роналдугаас нэг гоол илүү буюу 18 гоол оруулсан юм.

Гэвч дараагийн хоёр улиралдаа 8, 10 гоол тус тус оруулсан бөгөөд карьерынхаа оргил үеийг хэзээ ч давтаж чадаагүй юм. Магадгүй түүнийг энэ жагсаалтад оруулах нь буруу ч байж магадгүй юм.

Гэхдээ МакКарти Блэкбернийн төлөө тоглосон сүүлийн улиралдаа ердөө ганцхан удаа гоол оруулсан бөгөөд дараа нь Вест Хэмийн хамтаар хоёр жил дээд лигт тоглохдоо ганц ч гоол оруулж чадаагүй юм.

Mikael Forssell (Birmingham City, 2003-04)

Финлянд довтлогч 1998 онд Челсид ирсэн боловч 2003-2004 улиралд Бирмингем Ситид зээлээр тоглож байх үедээ л өөрийгөө харуулсан юм.

Форсселл Премьер лигийн 32 тоглолтод 17 гоолыг оруулж, мэргэн буучдын жагсаалтад 5-р байранд орж Цэнхрүүдийг 10-р байр луу хөтөлсэн билээ. Тэрээр Стэмфорд Бридж рүү буцаж очсон ч энэ амжилтаа үзүүлж чадаагүй бөгөөд улмаар удалгүй Бирмингемд эргэн ирсэн боловч мөн л амжилт үзүүлж чадаагүй юм.

Финлянд довтлогч Английн дээд лигт оруулсан нийт гоолынхоо талыг нь тэрхүү гайхалтай улиралд оруулсан бөгөөд үлдсэн талыг нь 96 тоглолтод оруулсан юм.

Marcus Stewart (Ipswich Town, 2000-01)

Эрт урьдын цагт Ипсвич Таун Премьер лигийн 5-р байранд орж байсан билээ. Ипсвич Тауны довтлогч Маркус Стюарт 19 гоол оруулж, мэргэн буучдын жагсаалтад Жимми Флойд Хассельбаинкийн ард дэд байрт шалгарч байжээ.

Гэсэн хэдий ч Ипсвич Таун, Стюарт 2 хоёулаа нэг улирлын гайхамшиг байсан юм. Учир нь дараагийн улиралд Ипсвич Таун доод лиг руу унасан бөгөөд Маркус Стюарт 28 тоглолтод 6 гоол оруулсан байдаг юм.

Ингээд эцэст нь бидний хамгийн сайн мэдэх “нэг улирлын гайхамшиг” болох Мичугийн эхний улиралдаа оруулсан бүх гоолын бичлэгийг толилуулъя.

“Хэзээ ч мартагдашгүй”

Бусад мэдээ

Leave a Reply

error: Content is protected !!