Спорт

Өсөх идэр, улам нэмэх, өрнөн дэлгэрэх начин Эрдэнэбилэгийн Энхбат

Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадамд Булган аймгийн Могод сумын харъяат өсөх идэр, өрнөн дэлгэрэх начин Э.Энхбат тав даван, төрийнхөө наадамдаа дөрвөн удаа шөвгөрсөн билээ. Хэн хүнд олдоод байхгүй амжилтыг үзүүлээд буй, энэ цагийн начин цолтнуудын манлай бөх бол улсын начин Э.Энхбат билээ. Тэрбээр 2019 оны баяр наадамд Аймгийн заан Б.Болдбаатараар гурав, Аймгийн арслан А.Отгонбаяраар дөрөв, Улсын начин Б.Амарзаяагаар тав даваад улсын арслан П.Бүрэнтөгсөд өвдөг шороодон төрийнхөө наадамд дөрвөнтөө тав давсан юм.

Улсын наадмаар цолонд хүрнэ гэдэг амаргүй. Цаашлаад авсан цолондоо эзэн болж барилдах бүр ч амаргүй. Албан бус тоогоор үзвэл Ардын хувьсгалын жилүүдэд төрөн гарсан 400 гаруй начин цолтнуудаас ердөө 13 хүрэхгүй хувь нь начин цолондоо эзэн болж цолоо батлан улсын наадамдаа тав даван шөвгөрсөн байдаг. Тэгвэл Булган аймгийн Могод сумын харъяат, жүдо бөхийн ОУХМ Э.Энхбат төрийнхөө наадамдаа Улсын начин Б.Адъяахүүгээр гурав, Улсын харцага Г.Элбэгээр дөрөв, Улсын гарьд И.Доржсамбуугаар тав даван улсын цолтны босгыг давснаас хойш 2012 онд Улсын харцага Т.Өсөх-Ирээдүйгээр, 2013 онд Улсын харцага Ц.Одбаяраар, 2019 онд Улсын начин Б.Амарзаяагаар тус тус тав даван шөвгөрч байв. Өсөх идэр, улам нэмэх, өрнөн дэлгэрэх начин Э.Энхбат дөрвөн удаа төрийн наадамдаа тав давснаас гадна 2008, 2015, 2016, 2017, 2020 онуудад дөрөв даван тавын даваанд босон барилдаж байсан. Нийтдээ Ардын төрийнхөө наадамд есөн удаа тавын даваанд босон барилдаж байжээ.

Улсын начин Э.Энхбатын амжилт бол их спорттой салшгүй холбоотой. Тэр жүдо бөхөөр хичээллэн тив, дэлхийн дэвжээнд хүч үзэн барилдаж буй дэлхийд данстай бөх юм. 2008 оны жүдо бөхийн ААШТ-ээс хүрэл медалийг 81 кг-н жинд хүртсэн бол чансаа өндөртэй Бакугийн Их Дуулга тэмцээнээс 2013 онд мөнгө, Чиндао болон Алма-Атагийн гранпри тэмцээнүүдээс хүрэл, 2012 онд Жежүд болсон тэмцээнээс алтан медаль хүртэж байсан. Манлай начин Э.Энхбат дан ганц өөрөө тив, дэлхийн дэвжээнээс медаль аваад байсангүй. Манай алдарт бөх Н.Түвшинбаярын дотоодын хамгийн шилдэг өрсөлдөгч, бэлтгэл хангагч нь бөгөөд Н.Түвшинбаяр аваргыг олимп, дэлхийд өндөр амжилт үзүүлэхэд багагүй нөлөө үзүүлсэн хүн бол Э.Энхбат начин юм.

Ардын төрийн наадамд цолоо баталсан өсөх идэр начингууд:

3 удаа баталсан

– Ц.Лхагва: Архангай аймаг Хотонт сум. 1946 онд 5 давж начин, 1949, 1950, 1951 онуудад шөвгөрч цолоо баталсан

– Ш.Ванчин: Хөвсгөл аймгийн Цанаан-Үүр сум. 1949 онд 5 давж начин, 1956, 1959, 1960 онуудад шөвгөрч цолоо баталсан

– Л.Дашдаваа: Сүхбаатар аймаг Сүхбаатар сум. 1963 оны МБАТ-ий II спартакиадаар начин, 1967, 1974, 1976 онуудад шөвгөрч цолоо баталсан

– Д.Гомбосүрэн: Булган аймаг Бүрэгхангай сум. 1964 онд 5 давж начин, 1965, 1966, 1970 онуудад шөвгөрч цолоо баталсан

– Э.ЭНХБАТ: Булган аймаг Могод сум. 2009 онд 5 давж начин, 2012, 2013, 2019 онуудад шөвгөрч цолоо баталсан

2 удаа баталсан

– Д.Найдан: Архангай аймаг Хашаат сум. 1950 онд 5 давж начин, 1952, 1954 онуудад шөвгөрч цолоо баталсан

– А.Нагнайдорж: Төв аймаг Мөнгөнморьт сум. 1957 онд 5 давж начин, 1959, 1960 онуудад шөвгөрч цолоо баталсан

– Д.Галдандагва: Булган аймаг Дашинчилэн сум. 1969 онд 5 давж начин, 1972, 1976 онуудад шөвгөрч цолоо баталсан

– Д.Цэрэндаш: Говь-Алтай аймгийн Халиун см. 1973 онд 5 давж начин, 1975, 1978 онуудад шөвгөрч цолоо баталсан

– Ж.Даваажав: Булган аймаг Тэшиг сум. 1982 онд 5 давж начин, 1986, 1990 онуудад шөвгөрч цолоо баталсан

1 удаа баталсан

– П.Жанчив: Сэлэнгэ аймаг Ерөө сум. 1929 онд 5 давж начин, 1930 онд 5 давсан

– Д.Сэдбазар: Завхан аймаг Баянхайрхан сум. 1930 онд 5 давж начин, 1933 онд 5 давсан

– Ж.Түдэв: Булган аймаг Сайхан сум. 1931 онд 5 давж начин, 1937 онд 5 давсан

– С.Гомбоням: Завхан аймаг Тосонцэнгэл сум. 1931 онд 5 давж начин, 1933 онд 5 давсан

– Г.Банзрагч: Булган аймаг Бугат сум. 1931 онд 5 давж начин, 1933 онд 5 давсан

– О.Банди: Өвөрхангай аймаг Өлзийт сум. 1938 онд 5 давж начин, 1954 онд 5 давсан

– Ш.Жанцандорж: Өвөрхангай аймаг Хайрхандулаан сум. 1939 онд 5 давж начин, 1946 онд 5 давсан

– Г.Баасанжав: Архангай аймаг Жаргалант сум. 1945 онд 5 давж начин, 1948 онд 5 давсан

– Ж.Хөхөө: Архангай аймаг Хайрхан сум. 1947 онд 5 давж начин, 1950 онд 5 давсан

– Р.Дэлэгпил: Булган аймаг Могод сум. 1950 онд 5 давж начин, 1951 онд 5 давсан

– О.Лувсандондов: Архангай аймаг Эрдэнэмандал сум. 1951 онд 5 давж начин, 1952 онд 5 давсан

– Л.Маналжав: Архангай аймаг Цэнхэр сум. 1951 онд 5 давж начин, 1956 онд 5 давсан

– Р.Балдорж: Төв аймаг Баянжаргалан сум. 1956 онд 5 давж начин, 1958 онд 5 давсан

– Г.Дамдиндорж: Архангай аймаг Хашаат сум. 1957 онд 5 давж начин, 1960 онд 5 давсан

– Ж.Жигмэддорж: Завхан аймаг Алдархаан сум. 1958 онд 5 давж начин, 1960 онд 5 давсан

– Ш.Шаравжамц: Хэнтий аймаг Батширээт сум. 1958 онд 5 давж начин, 1961 онд 5 давсан

– П.Нямжанцан: Баянхонгор аймаг Баацагаан сум. 1959 онд 5 давж начин, 1961 онд 5 давсан

– Ч.Баасанхүү: Баянхонгор аймаг Өлзийт сум. 1961 онд 5 давж начин, 1963 онд 5 давсан

– Г.Баттогтох: Завхан аймаг Завханмандал сум. 1961 оны МБАТ-ий I спартакиадаар начин, 1962 онд 5 давсан

– С.Лхагва: Завхан аймаг Их-Уул сум. 1964 онд 5 давж начин, 1967 онд 5 давсан

– А.Тажив: Дорнод аймаг Гурванзагал сум. 1965 онд 5 давж начин, 1966 онд 5 давсан

– Ч.Лундаа: Булган аймаг Бугат сум. 1969 онд 6 давж начин, 1973 онд 5 давсан

– Т.Артаг: Увс аймаг Тэс сум. 1972 онд 5 давж начин, 1973 онд 5 давсан

– Г.Батсүх: Баянхонгор аймаг Эрдэнэцогт сум. 1974 онд 5 давж начин, 1975 онд 5 давсан

– Ж.Чулуун: Сүхбаатар аймаг Сүхбаатар сум. 1978 онд 5 давж начин, 1985 онд 5 давсан

– А.Баатархүү: Ховд аймаг Алтай сум. 1979 онд 5 давж начин, 1983 онд 5 давсан

– Д.Дашжамц: Өвөрхангай аймаг Өлзийт сум. 1981 онд 5 давж начин, 1982 онд 5 давсан

– Ц.Улаанхүү: Дундговь аймаг Сайхан-Овоо сум. 1983 онд 5 давж начин, 1985 онд 5 давсан

– Ц.Дамдин: Хэнтий аймаг Биндэр сум. 1984 онд 5 давж начин, 1988 онд 5 давсан

– Х.Амараа: Төв аймгийн Сэргэлэн сум. 1991 онд 5 давж начин, 1995 онд 5 давсан

– Ш.Батхуяг: Өвөрхангай аймаг Хужирт сум. 1991 онд 5 давж начин, 1993 онд 5 давсан

– М.Жамъянпүрэв: Өвөрхангай аймаг Есөнзүйл сум. 1995 онд 5 давж начин, 2002 онд 5 давсан

– Ц.Сумъяабэйс: Завхан аймагг Дөрвөлжин сум. 2000 онд 5 давж начин, 2006 онд 5 давсан

– И.Ёндонсамбуу: Булган аймаг Гурванбулаг сум. 2001 онд 5 давж начин, 2006 онд 5 давсан

– Н.Бүрэнбаатар: Сэлэнгэ аймаг Баруунбүрэн сум. 2001 онд 5 давж начин, 2016 онд 5 давсан

– Ц.Лхагвасүрэн: Ховд аймаг Эрдэнэбүрэн сум. 2004 онд 5 давж начин, 2007 онд 5 давсан

– Ц.Цогтжаргал: Булган аймаг Гурванбулаг сум. 2005 онд 5 давж начин, 2006 онд 5 давсан

– Ж.Отгонбаяр: Төв аймаг Заамар сум. 2007 онд 5 давж начин, 2009 онд 5 давсан

– Б.Чинзориг: Дундговь аймаг Эрдэнэдалай сум. 2007 онд 5 давж начин, 2009 онд 5 давсан

– Ч.Батчулуун: Төв аймаг Баяндэлгэр сум: 2014 онд 5 давж начин, 2017 онд 5 давсан

Бусад мэдээ

Leave a Reply

Back to top button
error: Content is protected !!