Спорт

Шигшээ багийнхаа төлөө гялалзаж байгаа Премьер лигийн 6 тоглогч

Шигшээ багийн тоглолтууд Премьер лигийн хөгжөөн дэмжигчдэд таалагдаад байдаггүй ч энэ улирлын хамгийн сүүлийн завсарлага нь тоглогчдод шигшээ багтайгаа нэгдэн формоо сэргээх, хадгалах боломж олгож байгаа юм.

Ингээд бид 3-р сарын завсарлагааны үеэр болж буй ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтуудад шигшээ багийнхаа төлөө сайн тоглож байгаа Премьер лигийн 6 тоглогчийг танилцуулж байна.

6. Aleksandar Mitrovic

Тэрээр 2 тоглолтод 3 гоол оруулж Сербийн бүх цаг үеийн мэргэн бууч болсон юм.

5. Tomas Soucek

Тэрээр саяхан Чехийн оны шилдэг тоглогчоор 2 дохь удаагаа нэрлэгдсэн бөгөөд Эстонийн эсрэг хэт-трик хийж, Бельгийн эсрэг багаа ахлан тоглож тэнцсэн юм.

4. Xherdan Shaqiri

Тэрээр Болгарыг 3:1-р хожсон тоглолтод 2 гоолын дамжуулалт өгч, Литвийн эсрэг хожлын гоол буюу шигшээ багийнхаа төлөө 23 дахь гоолоо оруулсан юм.

3. Kai Havertz

Тэрээр Исландын эсрэг гоол оруулж, Румынын эсрэг оруулсан хожлын гоолын дамжуулалтыг өгсөн юм.

2. Jesse Lingard

Тэрээр Сан Мариног 5:0-р хожсон тоглолтын шилдгээр шалгарсан юм.

1. Diogo Jota

Тэрээр Азербайжаны эсрэг хийсэн тоглолтод оролцоогүй ч 3 өдрийн дараа Сербийн эсрэг хийсэн тоглолтод оролцон 2 гоол оруулсан юм. 2020-21 улиралд клуб болон шигшээ багийнхаа төлөө нийт 30 тоглолтод оролцон 15 гоол оруулаад байна.

Бусад мэдээ

Leave a Reply

error: Content is protected !!