Спорт

Хөрсөн дээрээ буусан нь буюу аваргаа хамгаалж чадаагүй хамгийн муу 5 тохиолдол

2019/20 улиралд Ливэрпүүл гучин жилийн хүлээлтээ дуусгаж Премьер лигт түрүүлсэн билээ.

Гэвч 2020/21 улиралд Ливерпүүлийн аваргаа хамгаалах аялал аймшигтай болж байгаа юм. 12-р сард хүснэгтийг тэргүүлж байсан ч шинэ он гарснаас хойш Юрген Клоппын баг Энфилд цэнгэлдэхдээ хожиж чадаагүй бөгөөд хүснэгтийн доош чөлөөт уналт хийсэн билээ.

Гэхдээ одоогийн аваргууд Премьер лигийн түүхэн дэх хамгийн муу аварга хамгаалалттай харьцуулбал хэр муу вэ? Тэд үнэхээр Рой Кийний хэлснээр “муу аваргууд” гэж үү?

Премьер лигийн түүхэн дэх аваргаа хамгаалж чадаагүй хамгийн муу 5 тохиолдлыг онооны зөрүүгээр эрэмбэлэн гаргасан жагсаалттай танилцана уу.

5. Manchester United – 2013/14 – 23 оноо

Манчестер Юнайтед багийнхаа түүхэн дэх хамгийн муу буюу 7-р байранд 64 оноотой улирлыг дуусгасан.

4. Blackburn Rovers – 1995/96 – 28 оноо

Блэкберн Роверс 13 тоглолтонд хожигдсон бөгөөд аварга болсон багаас 21 онооны зөрүүтэй улирлыг дуусгасан билээ.

3. Leeds United – 1992/93 – 31 оноо

Лийдс 15 тоглолтонд хожигдож 17-р байранд, хасагдах бүсээс ердөө 2 онооны дээр улирлыг дуусгасан юм.

2. Leicester City – 2016/17 – 37 оноо

Лестер Сити 2-р сар гэхэд ердөө 5 тоглолтонд л хожсон бөгөөд хүснэгтийн 12-р байранд 44 оноотой улирлыг дуусгасан юм. Гэхдээ тэд Аваргуудын лигт шөвгийн 8-д үлдсэн билээ.

1. Chelsea – 2015/16 – 37 оноо

Манчестер Сити, Кристал Палас, Эвертон, Саутгемптон, Вест Хэм Юнайтед, Ливэрпүүл Борнмут, Сток Сити бүгд Челсиг Зул сарын баяраас өмнө хожиж улмаар Жозе Моуриньо халагдаж Челси хүснэгтийн 10-р байранд улирлыг дуусгасан юм.

Лестер Сититэй адилхан онооны зөрүүтэй боловч багийн бүрэлдэхүүний чанараараа энэ бол аваргаа хамгаалж чадаагүй бүх цаг үеийн хамгийн муу тохиолдол юм.

Харин энэ улиралд Ливэрпүүл яах бол?

Бусад мэдээ

Leave a Reply

error: Content is protected !!