Спорт

Харри Кейнийг авах боломжтой 5 баг

Английн шигшээ багийн ахлагч Харри Кейнийг ирээдүйд яах талаар маш олон таамаглал яригдаж байна. Тэрээр энэ зун маш том шийдвэр гаргах шаардлагатай тулгараад байна. Учир нь Тоттенхэмийн цом авч чадахгүй олон жил болж байгаа нь түүнийг цом авахаар Лондонгийн хойд хэсгийг орхиж магадгүй гэсэн цуу яриа гаргаад байгаа юм.

Жозе Моуриньогийн баг энэ улирлыг хүчтэй эхлүүлснийхээ дараа ганхаж Премьер лигийн 6-р байранд бичигдэж байгаа бөгөөд 4-р сард Карабао цомын финалд клубынхаа цомын хүлээлтэд цэг тавих боломжтой байгаа юм. Гэвч энэ нь Кэйнийг үлдэхэд хангалттай байж чадах эсэх нь эргэлзээтэй.

27 настай довтлогч хямдхан зарагдахгүй л байх, гэхдээ Спөрсийн төлөө 323 тоглолтод 212 гоол оруулсан дээд амжилтыг эзэмшигчийн төлөө Европын шилдэг багууд өрсөлдөх нь гарцаагүй юм.

Иймд бид букмейкерийн компаниуд Харри Кейнийг авах боломжтой 5 багийг хэрхэн үнэлсэнг сонирхуулж байна.

5. Barcelona – 18/1

4. Paris Saint-Germain – 16/1

3. Real Madrid – 14/1

2. Manchester United – 10/1

1. Manchester City – 3/1

Бусад мэдээ

Back to top button
error: Content is protected !!