Спорт

Цагаан сарын барилдаанд түрүү, үзүүр, их шөвөгт шалгарсан бөхчүүд

Уламжлал болон 46 жил зохиогдсон сар шинийн барилдаанд улсын аварга цолтой 15 бөх, улсын арслан цолтой 4, гарьд цолтон 2, харцага цолтон 3 бөх түрүү бөхөөр шалгарчээ. Өнгөрсөн хугацаанд 23 бөх “бага наадам”-ын түрүү бөхөөр шалгарсан.

Цагаан сарын барилдаан Хэнтий аймаг 13 түрүү, 1 үзүүр, 2 их шөвөг, Увс аймаг 11 түрүү, 13 үзүүр, 23 их шөвөг, Төв аймаг 11 түрүү, 7 үзүүр, 12 их шөвөг, Архангай аймаг 8 түрүү, 3 үзүүр, 9 их шөвөг , Өвөрхангай аймаг 5 түрүү, 13 үзүүр, 6 их шөвөг, Хөвсгөл аймаг 2 түрүү, 8 үзүүр, 11 их шөвөг, Сүхбаатар аймаг 2 түрүү, 2 үзүүр, Булган аймаг 2 түрүү, 1 үзүүр, 4 их шөвөг, Сэлэнгэ аймаг 1 түрүү, 1 үзүүр, Ховд аймаг 1 түрүү, 2 үзүүр, Говь-Алтай аймаг 2 үзүүр, Завхан аймаг 1 үзүүр, 2 их шөвөг хүртсэн байна.

Аварга цолтой бөхчүүдэд Ч.Санжаадамба 2010 онд цэргийн арслан цолтойгоор, О.Балжинням 1987 онд начин цолтойгоор, Ж.Мөнхбат 1963 онд, Х.Баянмөнх 1966, Д.Цэрэнтогтох 1978, Б.Бат-Эрдэнэ 1988, А.Сүхбат 1999, Д.Сумъяабазар 2002 онд улсын заан цолтойгоор анх түрүүлж байжээ. Улсын начин цолтой бөхчүүдээс үзүүр, түрүүнд анх шалгарсан бөх бол Сүхбаатар аймгийн харьяат Л.Дашдаваа 1964 онд үзүүрлэсэн. Харин анхны начин цолтойгоор Ч.Өвгөнхүү (улсын харцага) 1969 онд түрүүлсэн. Улсын цолгүй бөх 2010 онд түрүүлсэн бөгөөд Ч.Санжаадамба тухайн үедээ цэргийн арслан цолтой түрүүлсэн байдаг.

Дархан аварга Ж.Мөнхбат улсын заан цолтойдоо 1963 оны анхны цагаан сарын наадамд түрүүлж дараа жил нь арслан цолтой дахин түрүүлсэн бол аварга цолтойгоор 4 удаа түрүүлсэн. Дархан аварга Х.Баянмөнх улсын заан цолтойдоо 1966 онд түрүүлсэн бол 7 удаад нь аварга цолтой түрүүлжээ.

САР ШИНИЙН БАРИЛДААНЫ ИХ ШӨВӨГТ ШАЛГАРСАН БӨХЧҮҮД

  • Дархан аварга Б.Бат-Эрдэнэ – 13 түрүү, 1 үзүүр, 2 их шөвөг
  • Дархан аварга Х.Баянмөнх – 8 түрүү, 4 үзүүр, 8 их шөвөг
  • Дархан аварга Ж.Мөнхбат – 6 түрүү, 4 үзүүр, 3 их шөвөг
  • Дархан аварга Д.Цэрэнтогтох – 3 түрүү, 5 үзүүр, 3 их шөвөг
  • Дархан аварга Г.Өсөхбаяр – 3 түрүү, 2 үзүүр, 2 их шөвөг
  • Улсын аварга Ч.Санжаадамба – 3 түрүү, 2 их шөвөг
  • Улсын аварга Д.Хадбаатар – 3 түрүү, 1 их шөвөг
  • Улсын аварга Д.Сумъяабазар – 2 түрүү, 4 үзүүр, 1 их шөвөг
  • Дархан аварга А.Сүхбат – 2 түрүү, 1 үзүүр, 2 их шөвөг
  • Улсын аварга О.Балжинням – 1 түрүү, 3 үзүүр, 5 их шөвөг
  • Дархан аварга Д.Дамдин – 1 түрүү, 2 үзүүр, 4 их шөвөг
  • Улсын гарьд И.Доржсамбуу – 1 түрүү, 2 үзүүр, 1 их шөвөг
  • Улсын арслан Л.Сосорбарам – 1 түрүү, 1 үзүүр, 3 их шөвөг
  • Улсын арслан Б.Ганбат – 1 түрүү, 1 үзүүр, 1 их шөвөг
  • Улсын аварга Г.Эрхэмбаяр – 1 түрүү, 1 үзүүр
  • Улсын аварга С.Мөнхбат – 1 түрүү, 1 үзүүр
  • Даян аварга С.Цэрэн – 1 түрүү, 3 их шөвөг
  • Улсын арслан Ц.Содномдорж – 1 түрүү, 1 үзүүр, 3 их шөвөг
  • Улсын арслан Р.Пүрэвдагва – 1 түрүү, 1 их шөвөг
  • Улсын гарьд Д.Рагчаа – 1 түрүү
  • Улсын харцага Ч.Өвгөнхүү – 1 түрүү
  • Улсын харцага Ш.Мөнгөнбаатар – 1 түрүү
  • Улсын харцага Б.Бат-Өлзий – 1 түрүү
  • Улсын аварга Ч.Бээжин – 3 үзүүр, 4 их шөвөг
  • Улсын арслан М.Мөнгөн – 2 үзүүр, 4 их шөвөг
  • Улсын арслан Б.Ганбаатар – 2 үзүүр, 1 их шөвөг
  • Улсын арслан Х.Мөнхбаатар – 2 үзүүр
  • Улсын харцага О.Хангай – 2 үзүүр
  • Улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ – 1 үзүүр, 5 их шөвөг
  • Улсын арслан П.Дагвасүрэн – 1 үзүүр, 3 их шөвөг
  • Улсын арслан Ж.Хайдав – 1 үзүүр, 2 их шөвөг
  • Улсын гарьд Ц.Цэрэнпунцаг – 1 үзүүр, 2 их шөвөг
  • Улсын заан Д.Долгосүрэн – 1 үзүүр, 1 их шөвөг
  • Улсын начин Д.Батбаяр – 1 үзүүр, 1 их шөвөг
  • Улсын аварга П.Бүрэнтөгс – 1 үзүүр
  • Улсын заан Д.Амгаа – 1 үзүүр
  • Улсын заан У.Пүрэв – 1 үзүүр
  • Улсын заан М.Өсөхбаяр – 1 үзүүр
  • Улсын заан Ц.Магалжав – 1 үзүүр
  • Улсын начин Л.Дашдаваа – 1 үзүүр
  • Улсын заан Ё.Ишгэн – 1 үзүүр

Бусад мэдээ

Back to top button
error: Content is protected !!