Спорт

Мэргэжлийн сумогийн их аваргууд үндэсний бөхөөр барилджээ. Хэн нь ялсан бол?

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, сумогийн 68 дахь их аварга Д.Дагвадорж, Монгол Улсын гавьяат тамирчин, сумогийн 70 дахь их аварга Д.Бямбадорж нар Орхон голын эрэг дээр үндэсний бөх барилджээ. Энэхүү барилдаанаа гар утсаар бичлэг хийлгэж, фэйсбүүк хуудастаа байршуулж байжээ.

Энэ нь гадаад, дотоодынхны сонирхлыг ихэд татсан бололтой олон сэтгэгдлүүдийг цуглуулжээ. Тэдний барилдааны ялалт Д.Дагвадоржийнхоор өндөрлөсөн бөгөөд тэрээр Д.Бямбадоржийг зүүн талдаа хөмрөх мэхээр давав.

Тайлбартаа Д.Дагвадорж “Миний байж байгаа байдал, гэдэс гүзээ ичмээр” хэмээн хошигножээ. Тэрбээр хэдийгээр байнгын бэлтгэл хийхгүй байгаа ч ид барилдаж байсан Д.Бямбадорж аваргыг давсан нь барилдааны төрөлхийн авьяас, бяр, мэдрэмж ихтэйгийн шинж хэмээх сэтгэгдлүүд түлхүү бичигдсэн байв.

Бусад мэдээ

Leave a Reply

error: Content is protected !!