Спорт

Премьер лигийн түүхэнд хамгийн олон гоолын дамжуулалт өгсөн 10 тоглогч

Хөлбөмбөгийн хамгийн чухал дамжуулалт бол гоол орохын өмнөх дамжуулалт юм.

Хөлбөмбөгт саяхныг хүртэл гоолын дамжуулалтыг нэг их нухацтай авч үздэггүй байсан. Бид Тьерри Анриг Премьер лигийн нэг улиралд хамгийн их гоолын дамжуулалт өгсөн гэдгийг л мэднэ.

Сайн ч бай, муу ч бай тоглогчийн хувийн ур чадварыг үнэлэх үед гоолын дамжуулалт өгсөн тоог оруулсан гоолын тоотой бараг ижил түвшинд тооцдог. Гоолын дамжуулалт бүгдийг илэрхийлж чадахгүй ч гэсэн талбайн эцсийн гуравны нэгд хэн үр дүнтэй тоглож байгаа талаар бидэнд мэдээлэл өгөх боломжтой байдаг.

Энэ ангиллын шилдгүүдийн нэг бол Кевин Де Брюйне юм. Тэрээр өнгөрсөн амралтын өдөр болсон Манчестер Ситигийн Вест Хэм Юнайтедийг 2:1-ээр хожсон тоглолтод багийн анддаа Премьер лигийн 77 дахь гоолын дамжуулалтаа өгсөн юм. Энэ нь түүнийг Тедди Шерингхэмийг гүйцэж түрүүлж Премьер лигийн түүхэнд хамгийн олон гоолын дамжуулалт өгсөн 10 тоглогчийн жагсаалтад оруулсан юм.

Энэ улиралд Кевин Де Брюйне хэнийг гүйцэж түрүүлж чадах вэ?

10. Kevin De Bruyne – 77

9. David Beckham – 80

8. James Milner – 85

7. Steven Gerrard – 92

6. David Silva – 93

5. Dennis Bergkamp – 94

4. Frank Lampard – 102

3. Wayne Rooney – 103

2. Cesc Fàbregas – 111

1. Ryan Giggs – 162

Бусад мэдээ

Leave a Reply

Back to top button
error: Content is protected !!