Спорт

Бөхчүүдийн хөгжилтэй явдлуудаас

Дээхэн үеийн барилдаанд Мөөеө аварга 2-н даваанд нэг цэрэгтэй таарч л дээ. Тэгээд л очиж өрцөн зогсож байгаад л сөгд гэсэн нөгөө цэрэг юу юугүй л хөлийг нь аваад хаячихаж. Нөгөө цэрэг нь жоохон хатуу чихтэй байсийм гэдэг. Хөлд гэж сонссон юм байлгүй.

2-н даваанд унадаг жилээ өмнөх шөнө нь нэгэн ахмаддуу насны харьж яваа Аймгийн Арслангийн гэрт нь очсон юм билээ. Тэгээд цаадах нь за Мөөеө аварга минь дүү нь өчнөөн жил чихээ боорцог болтол барилдаад цол авсангүй энэ жилээр л Төв аймгийн хэдэн начин заануудаар жаахан дээшлээд танаар Начин цолны босгыг алхахсан даа гээд хэдэн шил экспортын архи юухан хээхэн аваад очсон гэдэг.
Нөгөөдхийг нь ууж залуу зандан насаа дурсаж суутал нэг мэдэхэд 11-ний өдөр болж шарталттай 2-ын даваанд гуйвж шахуу орсон гэдэг.

Монгол Улсын гарьд Н.Ганбаатар, улсын гарьд М.Баяржавхлан нар Кувейт улсад уригджээ. Хоёр бөхийн биеийн чац 195 см бөгөөд ёслолын үеэр арабууд тэднийг “Хоёр өндөр” хэмээн дуудаж байлаа. -Хөөе Ганбаа! Эд нар яагаад “хоёр өндөр” гээд “цоллоод” байна?
-Харин тийм ээ, Жавхаа ах аа! Арабууд Америкийн “Хоёр өндрийг” яалаа? Болгоомжтой л байна шүү.

Д.Дамдин гуайг та аварга хүн байж айлын хэц олсыг тасдаад зодогныхоо элэг бүсийг хийчих юм. Наадах чинь бөхийн ёс жаягт таарч байгаа юм уу аваргаа гэж улсын арслан Л.Сосорбарам шүүмжлэх, сургамжлах аястай өгүүлэхэд: Дамдин аварга огт тоосон шинжгүйгээр үл барам “за, за би айлын олс хэцээр элэг бүс хийлээ ч, улсад тав түрүүлж, тав үзүүрлээд орхив… харин чи бөхийн ёс жаягаа бариад хэд түрүүлж, хэд үзүүрлээдхэв” гэж арслангийн амыг таглаж тас тас инээж суусан гэдэг.

Гарьд Гантогтох хэсэг найз нарын хамт нэг кафе-д сууж байгаад нэг хүүхэнтэй /бөх сайн мэддэггүй/ танилцаж гэнэ. Өөрийгөө Гантогтох гэж танилцуулаад сууж байтал. Хамт явсан хүмүүс нь “Гарьд”-аа гэж дуудаа л ярихыг харсан нөгөө хүүхэн: Аанхаа, түрүүн нэрээ худлаа хэлсэн байна гэжээ.

Аварга А.Сүхбат, Гарьд Б.Гантогтох нар чөлөөтийн бэлтгэлд гараад хоёулаа нэг амралтын газар байрлаад нилээд хэд хонож гэнэ. Гэтэл нэг өглөө Гантогтох гарьд босч ирээд энэ нэг “Бундан хамартай, бухан царай” таас өөр хүн харахгүй ямар уйтгартай байнаа гэж гэнэ. Тэгэхээр нь Сүхбат аварга яасан их доромжилдог нөхөр вэ, чамаас хариугаа авна даа гэх шүү юм бодоод өнгөрч. Тэгээд орой бэлтгэл хийж байгаад Сүхбат аварга оллоо оллоо гээд сунаж унаад байна гэнэ тэгээд “Цэцгэн хамартай, Цэрмаа царай”-т гэж гэнэ.

Тэгшээ: Бат-Эрдэнэ аварга 12 түрүүлсэн бол би 12 дараалж нэг давсан юм гэжээ.

Мөөеө аварга маань чөлөөтийн дасгалжуулагч хийж байх үед мань Баянаа аварга шигшээд чөлөөтөөр барилдаж байх үед болсон нэгэн явдал юм л даа. Олон улсын нэгэн тэмцээнд тэр хэд явж. Баянаа аваргын оноолт ихэд аятайхан таарлаа хэмээн хэлэлцэж тэмцээн эхэлж, тэгсэн Баянаа аварга дэвжээн дээр гараад л төд удалгүй барилдаандаа алдаа гарган хүнд байдалд орон дал нуруугаараа дэвжээ арчих шахам хүнд байдалд орж л дээ. Цэвэр даруулах байдалд байсан гэсэн үг.

Энэ үед дасгалжуулагч Мөөеө аварга дэвжээний хажууд мэдээж байж таараа. Хүнд байдалд орсон Баянаа аварга дагсгалжуулагч болох Мөөеө рүү даралтанд орсон байхдаа харсан байгаам. Энэ үед Мөөеө аварга гарын хуруу руугаа нулимаад Түй Май Чи гэжээ! Салаавч гаргасан хэрэг! Хохь чинь чи муу лүд гэсэн шиг.

Тэгсэн Баянаа аварга маань дүрсхийн уурлаж ганцхан хөдөлгөөнөөр даралтнаас мултран гарж нөгөө бөхөө цэвэр ялсан гэдэг. Хэрвээ Мөөеө аварга өөр нэг үйлдэл гаргасан бол хэрхэхийг хэн мэдлээ. Харин Баянаагийн сэтгэл зүйг сайн мэдэрч өрсөлдөгч боловч чөлөөтийн шавиа ийм аргаар ялуулжээ.

Нэг бөх даваа эхлэхээс өмнө аваргын мөрөн дээр нь нэг хүчтэй цохьсоноо: Аварга ч цочроотой байгаан байна даа гэж хэлээд давсан тохиолдол байдаг юм билээ.

Баянмөнх аварга сумынхаа том ойгоор уригдаад барилдаж гэнэ дээ. Тэгээд л 3-н даваан дээр ам авах гээд том цолтой бөхчүүд эрэмбээрээ дараалаад явж байна гэнэ. -За, Баянаа аварга хэнийг амлах уу? Мань хүн бодож байснаа хойшоо харангуутаа -Аан за, энийг амлая гараад ир гэжээ. /Ам авах гэж явж байгаа учир Баянаа аваргын ард аваргын дараагийн хамгийн том цолтой бөх явж байгаа юм/

Даншгийн үеийн хулгар Нацаг арслан гэж мундаг хүчтэй бөх байж байгаад сүүлдээ шилийн сайн эр болоод олз хөөгөөд алга болсон эр байсан байна. Тэр сүүлдээ даваагаа наймаалдаг болсон гэдэг.

Нэг удаа нэг залуу бөх түүн дээр очиж ахаа би танд төчнөөн мөнгө амаллаа унаад өгчих гэсэн мань эр тэгье дүү хүү. Харин дүү минь би чамайг баахан дугтарч татна, мэх хийхгүй, чи тогтоод намайг барьж унагаарай гэсэн байна. Тэгээд мань залуу бөхийг амаар нь шороо үмхтэл дугтраад хамраас нь цус гаргаж орхисон гэдэг. Тэгсэн залуу бөх уурлаж та чинь ам хэлээ тохиролцчихоод яаж байна аа гэтэл, ээ чи минь дугтраа даахгүй байж яаж начин болох гэсэн хүн бэ гэсийм гэдэг.

Зэвэгийн Ойдов ДАШТ-ний аваргын төлөөх барилдаанд гарахын өмнө Мөөеө аварга түүнийг дуудаад Ойдоов чи нэг сайхан хонины сүүл огтолмоор байна уу? гэж асуужээ. Цаадах нь огтолмоор байна шүү гэж хорхой нь асахад нь өрсөлдөгч бөхийг нь зааж тэгвэл тэр цаана чинь нэг сайхан хонины сүүл байна очиж огтол гэж хэлж, тэгээд Ойдов ч аварга болсон гэдэг.

Хадаа аваргыг ид байхад наадмын бэлтгэлийг нь Баянаа аварга эргэж очжээ. Авч очсон юм нь юу байсан гэхээр авдар архи… Наадам болохоос өмнө мэхээ хийчээд явчихсан байгаа юм.

Бусад мэдээ

Leave a Reply

Back to top button
error: Content is protected !!