Спорт

Улсын аварга Ч.Санжаадамбын тухай сонирхолтой баримтууд

Тулгар төрийн 2225, Их Монгол улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн хүчит бөхийн барилдаанд Архангай аймгийн Хашаат сумын харьяат, Чимэдрэгзэнгийн Санжаадамба түрүүлсэн билээ.

Ингээд улсын аварга Ч.Санжаадамбын тухай сонирхолтой баримтуудыг хүргэж байна.

Санжаадамба аваргын өндөр 185 см бол жин 140 кг аж. Аваргын ээжийг Намжилын Цэрэндулам гэдэг бол аавыг нь Чойжилын Чимэдрэгзэн гэдэг.

Аваргын ахыг Чимэддорж, Чулуундорж, Чинбат гэдэг бол эгчийг нь Өнөржаргал гэдэг.

Архангай аймгийн Хашаат сумын харьяат, Бөхбилэгт дэвжээний бөх улсын аварга Ч.Санжаадамба 3 удаа сар шинийн барилдаанд түрүүлж байсан.

Ч.Санжаадамба Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын уугуул улсын залуу начин Ц.Содномдоржоор долоо давж заан цолны болзол хангаж байв.

Санжаадамба аваргыг заан болоход нь З.Дүвчин багш “Багш нь 10 гаруй жил барилдаж байж улсын заан болсон. Чи мөн ч амархан авлаа даа. Гэхдээ үүний ард хариуцлага гэж нэг айхтар юм бий” гэдгийг сануулж байсан удаатай.

Тэрбээр хар багаасаа л барилдах сонирхолтой байсан. Тиймээс бараг 15 настайгаасаа л бөх барилдаж эхэлсэн гэдэг.

Ингээд 16 настай байхдаа 2001 онд бөх болохоор Хашаат сумаас нийслэлийг бараадан ирж байжээ.

Улсын заан Дүгэржавын Хишигдорж том ахыг нь бөх болгох гэсэн ч ах нь дургүй байжээ. “Харин манай хоёр дүү л барилдаж магадгүй” гэдгийг хэлсэн нь түүнийг барилдахад түлхэц болж чаджээ.

Ингээд 2002 онд сумынхаа залуучуудын чуулга уулзалтын үеэр бөхийн барилдаанд нь анх барилдаж түрүүлсэн гэдэг.

Улмаар Булган аймгийн Гурванбулаг сумын наадамд очиж барилдаад Э.Чулуундорж гэдэг сумын зааныг даван түрүүлж сумын заан цол хүртэж байв. 2006 онд Дорноговь аймагт очиж барилдан шөвгийн дөрөвт үлдэн одоогийн улсын харцага Цацабширт шороодсоноор аймгийн начин цол хүртэн улсын баяр наадамд залгуулан барилдаж Бадам-Очир начинд зүүн золгоон дээр татуулан тахим буулгажээ. Дараа жилийнх нь баяр наадмаар дархан аварга Б.Бат-Эрдэнэтэй дөрвийн даваанд таарч өвдөг шороодсон байна. Тэгвэл 2008 онд бүх цэргийн баяр наадамд одоогийн улсын аварга С.Мөнхбатыг аймгийн заан цолтой байхад нь үзүүр түрүүнд үлдэж давснаар цэргийн арслан болж байв.

Хоёр жилийн дараа бүх цэргийн баяр наадамд дахин түрүүлснээр цэргийн хурц арслан болсон түүхтэй. Сумын заан цолтойдоо А.Сүхбат, Д.Сумъяабазар аваргуудтай барилдаж явжээ.

Багадаа Д.Сумъяабазар аварга шиг мөртэй болох юмсан гээд хоёр шуудай цас үүрээд гүйдэг байснаа тэрбээр дурсан ярьдаг.

Санжаадамбын ах нарын хувьд барилддаггүй. Хамгийн том ах нь л сумын барилдаанд барилдаж явсан удаатай гэдэг.

Нутгийнхан нь том ахыг нь бөх болно гэдэг байсан ч Санжаадамбын аав Ч.Чимэдрэгзэн гуай “Наадах чинь бөх болохгүй ээ. Манай Санжаа л бөх болно” гэж ярьдаг байжээ.

Харин аавынх талаас нь улсын баяр наадамд 17 удаа шөвгөрсөн улсын арслан Уламбаярын Мижиддорж байдаг бол ээжийнх нь талаас нутаг орондоо шаггүй барилддаг хүмүүс байжээ.

Ч.Санжаадамба зааны гэргийг Батжаргалын Солонго гэдэг. Булган аймгийн Хишиг-Өндөр сумын харьяат, сэтгүүлч мэргэжилтэй бүсгүй. Зааны гэргий Гурван-Эрдэнэ дээд сургуулийн сэтгүүлзүйн ангийн анхны төгсөлт.

Монгол эр хүн болсон хойно маханд “нугасгүй”. Өөрийгөө хэлд орохоосоо өмнө маханд орсон хэмээн хошигнодог.

Аварга болсны дараах түүний сэтгэгдэл тэрбээр “Төр түмний минь баяр цэнгэл болсон наадам сайхан болж өнгөрлөө. Төрийнхөө баяр наадамд түрүүлж, бөхийн дээд цол авсандаа баярлаж байна. Ойр дотныхондоо, аав ээждээ, гэр бүлийн хүмүүс, багш дасгалжуулагч нартаа, нутгийнхаа дэвжээний бөхчүүдэд баярлаж байгаагаа хэлье. Бөхөө, Монгол соёлоо дээдэлдэг ард түмэндээ баярлалаа. Би улам их хичээн, Монгол бөхийн дээд цолондоо эзэн болж явна.

Бусад мэдээ

Leave a Reply

error: Content is protected !!