Спорт

Аваргуудын лигийн шөвгийн 16-д Английн багуудын тоглосон шилдэг 5 тоглолт

Хоёр сарын турш завсарласны дараа хүн бүрийн хамгийн дуртай цомын тэмцээн энэ долоо хоногт эргэн ирлээ. Шөвгийн 16-н хасагдах шат бол аваргуудын лигийн ялалтын эхлэл юм.

2003/04 оны улиралд анх танилцуулагдсан дүрэм нь шөвгийн 16-гийн шатанд хэсгийн шатнаас 1-р байраар шалгарсан баг болон 2-р байрын багууд хоорондоо оноолт таарч тоглодог болсон бөгөөд олон жилийн туршид сонирхолтой учраанууд болж байсан билээ.

Ингээд бид Аваргуудын лигийн шөвгийн 16-д Английн багуудын тоглосон шилдэг 5 тоглолтыг танилцуулж байна.

5. Manchester City – Schalke 04 (2018/19)

Манчестер Сити өрсөлдөгчөө хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 10:2 харьцаатай буулгаж авсан ба энэ нь Аваргуудын лигийн хасагдах шатны түүхэн дэх 2-т орох олон гоол орсон тоглолт юм.

4. Arsenal – Real Madrid (2005/06)

Энэ учраа урьд өмнө хэзээ ч тохиолдож байгаагүй бөгөөд үүнээс хойш ч тохиолдож байгаагүй юм. Европын хөлбөмбөгийн хоёр том клуб анх удаа хоорондоо таарч тоглосон юм. Аваргуудын лигийн баяр баясгалан.

3. Manchester United – Porto (2003/04)

Шөвгийн 16-гийн шатанд хэсгийн шатнаас 1-р байраар шалгарсан баг болон 2-р байрын багууд хоорондоо оноолт таарч тоглосон анхны улирал бөгөөд Моуриньогийн баг Манчестер Юнайтедыг буулган авч цаашлаад Аваргуудын лигт түрүүлсэн билээ.

2. Liverpool – Bayern Munich (2018/19)

Эхний тоглолт 0:0 харьцаатай хуурай тэнцсэн хэдий ч дараагийн тоглолтод Манэгийн супер гоолын ачаар Ливэрпүүл тоглолтыг гартаа авч 3:1 харьцаатай хожсоноор цааш шалгарч улмаар Ливэрпүүл Аваргуудын лигт 6 дах удаагаа түрүүлсэн билээ.

1. Chelsea – Barcelona (2004/05)

Барселона эхний тоглолтод 2:1 харьцаатай хожиж Стэмфорд Бриджид очсон ч эхний 20 минутанд 3 гоол алдсан ба Роналдиньо гайхалтай тоглолт үзүүлэн 2 гоол оруулсан боловч Чэлсигийн багийн ахлагч Жон Тэрри хожлын гоол оруулж Чэлси 4:2 харьцаатай хожиж нийлбэр дүнгээр 5:4 харьцаатай цааш шалгарч байсан билээ.

Харамсалтай нь тэд хагас шигшээд Ливэрпүүлд Луис Гарсиагийн “ghost goal”-р хожигдож байсан юм. Харин Ливэрпүүл шигшээ тоглолтод АС Миланыг гайхалтай эргэн ирэлт хийж хожин түрүүлж байсан билээ.

Бусад мэдээ

Leave a Reply

Back to top button
error: Content is protected !!