Спорт

Зураг түүх өгүүлнэ

Зураг бүр баяр хөөр, уйтгар гуниг гээд өөр өөрийн гэсэн түүхийг агуулж байдаг билээ. Өнгөрсөн цаг хугацаанд болсон бүх л зүйлсийг бид өнөөдөр түүх болон үлдсэн зурагнуудаас л олж харж болох юм.

1990-ээд оны эхэн үеийн Монголын чөлөөт бөхийн залуучуудын шигшээ багийн тамирчид. Зүүн гар талаас ДАШТ-ий хошой мөнгөн медальт, Азийн наадам болон Азийн аварга О.Пүрэвбаатар, Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, сүмо бөхийн дэлхийн хошой аварга А.Сүхбат, Дэлхийн цомын хүрэл медальт, Азийн аварга Г.Өсөхбаяр, “Нисэхийн” хэмээх Д.Лувсан зааны хүү, улсын начин Л.Энхбаяр, Л.Өлзийбаярын төрсөн дүү спортын мастер Л.Батбаяр агсан, Азийн наадам, Азийн АШТ-ий мөнгөн медальт, Зүүн Азийн аварга Д.Сумъяабазар нар. Эднээс гурав нь Монгол Улсын гавьяат тамирчин, үндэсний бөхийн оргил аварга цолд хүрчээ.

Одоогоос 25 жилийн өмнө буюу 1996 оны чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээний 100 кг-ын жингийн медальтнууд. “Алтайн бүргэдүүд”-ийн Д.Сумъяабазар алт, “Алдар”-ын Г.Өсөхбаяр мөнгө, “Шонхор”-ын Д.Бумбаяр хүрэл медаль хүртэж байв.

Өдгөө тэд чөлөөт бөхөөсөө холдоогүй сэтгэлээ зориулж яваа бөгөөд үндэсний бөхийн улсын аварга Д.Сумъяабазар дархан аварга Г.Өсөхбаяр, улсын заан Д.Бумбаяр гээд бөхийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж яваа.

Бусад мэдээ

Leave a Reply

Back to top button
error: Content is protected !!