Спорт

Улсын наадамдаа хөдөөнөөс ирж зодоглон түрүүлсэн бөх

Төв аймгийн Баянбараат суманд Самдангийн Оргодол гэдэг залуу мал маллан амьдарч байлаа.

Улсын баяр наадамд барилдахаар хос морьтой нутгаасаа очсон залуу бөх сугалаагаар барилдуулсан 1955 оны наадамд найм давж түрүүлж, Монгол Улсын арслан цол хүртжээ.

Нуруугаар өндөр биш ч өргөн зузаан цээжтэй, богино хүзүү, урт гартай, хүч тэнхээ ихтэй, барьцгүй гүйж, давхар хамах мэхийг гарамгай сайн эзэмшсэн бөх байжээ.

1958 оны хавар морь уургалж байгаад морьтойгоо унаад дөрөөндөө чиргүүлжээ. Харин хоёр гараараа мориныхоо хойд хоёр хөлийг хонгоор нь тэврэхэд морь нь хөдөлж чадахгүй зогссон гэдэг.

“Миний хоёр хөлийг дөрөөнөөс салга. Би морио хөдөлгөхгүй байж байя” гэжээ. Тэгээд хөлөө дөрөөнөөс салангуут босч ирээд мориныхоо хойд хөлийг хажуу тийш нь шидэн зайлахад морь нэлээд зайтай нохой мэт цогнойж байсан гэдэг. Энэ үеэс хөл нь хүнд бэртэж цаашид сайн барилдаагүй гэнэлээ. С.Оргодол Баянбараат, Зоргол хайрхан уулынхаа ар, өврөөр нутаглаж таван хүүхдийнхээ хамтаар аймаг, сумынхаа наадамд морь уяж айраг түрүү аван амьдарч байгаад 2002 онд насан өөд болжээ. Энэ зургийг Арслангуудын нэрэмжит анхны барилдааны үеэр 1995 онд авсан юм.

Бусад мэдээ

Leave a Reply

error: Content is protected !!