Спорт

Монгол бөхийн түүхэн ховор зургууд

Монгол бөхийн цол нь ойролцоогоор 1600-гаад жилийн түүхтэй ажээ.

XI зууны сүүлчээс эхлэн бөхчүүдэд харцага, бүргэд, гарьд, шонхор зэрэг жигүүртэн амьтны нэрээр, XII зууны дунд үеэс тулгат, шандас гэдэг цол нэмэгдэн олгогдож байжээ. XIII зууны дундаас одоогийн хэрэглэж байгаа начин заан, арслан аварга зэрэг нэрээр наадамд шөвгөрсөн бөхчүүдэд цол олгох болжээ.

Монгол бөхийн цолны чимэг нь XVIII зууны үед үүссэн бөгөөд Монгол бөхийн хөгжлийн явцад ижил цолтнууд ихэд олширсноор тэдгээрийг хооронд нь ялгаж хөгжлийнхөө эхний шатанд тухайн бөхийн чанаруудыг нь харгалзан олгож байжээ.

Монгол бөхийн зодог нь цэнхэр байдаг нь өнгөний хувьд мөнх хөх тэнгэрийг бэлгэдэж улаан шуудаг нь Монгол бөхийн гал голомт тасрахгүй үргэлжид бадамлаж байхыг бэлгэджээ. Түүхийн зарим үед монгол бөхийн зодог шуудаг нь шашны янз бүрийн номлол бэлгэдлийн тогтолцооны өөр өөр хэв шинжээс хамаарч харьцангуй ондоо өнгөөр хийгдэж ашиглагдаж байсан байна.

1921 оноос улаан зодог, хөх шуудгийг хэрэглэх болсон нь хувьсгалт үзэл санааг дээдлэх үйл болон тайлбарлагдаж эрхэмлэгдэх болжээ.

Улсын баяр наадам. Яармагийн дэнж. 1930 он

Бөхийн засуулууд 1933 оны наадмаас эхлэн нэг загварын хувцасаар ижилсэх болжээ.

Улсын баяр наадам. Яармагийн дэнж.1938 он

Дамбуу, Төмөрбаатар арслан

“Бага” хэмээх Самдан начин. 1930-аад он

Маршал Х.Чойбалсан аваргуудын хамт

Улсын аварга Б.Түвдэндорж, Ч.Бээжин, С.Цэрэн

Дархан аварга Ш.Батсуурь зайлж гуд татахаар халж буй нь. Яармагийн дэнж. 1953 он

Дархан аварга Д.Дамдин, арслан У.Мижиддоржийг хонгодох мэхээр давж буй нь.

Дархан аварга Д.Дамдингийн ээлжит даваа

Д.Сэрээтэр аварга Б.Түвдэндоржоор тав давж улсын начин болов. 1965 он

Дархан аварга Ж.Мөнхбат, Х.Баянмөнх

“Тэмээ өргөдөг” хэмээх Б.Жамъяндорж арслан долоо давж заан цол авав

Х.Баянмөнх, аварга Д.Дамдинг давж улсын наадамд анх удаа түрүүлэв.1968 он.

Дашдоржийн Цэрэнтогтох энэ барьцнаас Х.Баянмөнх аваргыг давжээ. 1978 он

Бандийн Ганбаатар аварга Х.Баянмөнхийг наймын даваанд өвдөг шороодууллаа.1985.7.12

Бусад мэдээ

Leave a Reply

Back to top button
error: Content is protected !!