Спорт

Челсид идээшиж чадаагүй 5 довтлогч

Германы шигшээ багийн тоглогчид болох Кай Хавертц, Тимо Вернер нар Челсид ирээд хүлээлтэд хүрсэн тоглолт үзүүлэхгүй байгаатай холбоотой Челсид ирээд идээшиж чадаагүй 5 довтлогчийг танилцуулж байна.

5. Chris Sutton

1994/1995 онд Блэкбернд Алан Ширертэй хамт тоглож лигийн аварга авч байсан ба нийт 130 тоглолтод оролцон 47 гоол оруулж 1997/1998 улиралд мэргэн бууч болж байсан билээ.

Дараа нь 10 сая фунтээр Чэлсид ирсэн боловч 28 тоглолтод ердөө ганцхан гоол оруулсан юм. Ийнхүү тэрээр нэг жилийн дараа Селтик рүү зарагдсан.

4. Mateja Kezman

ПСВ Эйндховены төлөө 122 лигийн тоглолтод 105 гоол оруулж байсан Серби тоглогч 2004 онд Челсид ирсэн билээ.

Гэвч тэрээр Дидье Дрогба, Эйдур Гудьонсен нартай байрлалын төлөө өрсөлдсөнөөр 12 сард л Премьер лигийн анхны гоолоо оруулж байсан түүхтэй.

Мөн дебют улиралдаа лигт ердөө дөрөвхөн гоол оруулж, улирлын төгсгөлд Атлетико Мадрид руу явсан.

3. Shaun Wright-Phillips

2004/2005 улиралд 10 гоол оруулж улирлын шилдэг багт нэрлэгдсэн түүнийг Челси 21 сая фунтээр худалдаж авч байсан билээ.

Эхний улиралдаа лигийн аварга болсон ч 39 тоглолтод ганц ч гоол оруулж чадаагүй бөгөөд 2006 оны Дэлхийн аваргын Английн шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж чадаагүй юм.

Челсид 3 улирал тоглосон ч ердөө 43 лигийн тоглолтод оролцож Манчестер Ситид буцаж очсон түүхтэй.

2. Andriy Shevchenko

Андрей Шевченког Челсид ирээд бүтэлгүйтнэ гэж таамаглаж байсан хүмүүс цөөхөн байсан. Учир нь тэрээр тухайн үед Аваргуудын лигийн түүхэн дэх хамгийн олон гоол оруулсан тоглогч байсан бөгөөд 2 жилийн өмнө дэлхийн шилдэг хөлбөмбөгчин болж байв.

Тэрээр эхний улиралдаа бүх тэмцээний хүрээнд 14 гоол оруулсан ч энэ нь түүний төлөө төлсөн тухайн үеийн рекорд үнэ болох 30 сая фунтэд хангалтгүй байсан.

Премьер лигт 2 улирал тоглож ердөө 9 гоол оруулсан нь түүний нэр хүндийг унагаасан юм.

1. Fernando Torres

Торрес Премьер лигт Ливэрпүүлийн төлөө нийт 142 тоглолтод оролцон 81 гоол оруулж байсан билээ. Гэвч Ливэрпүүл аваргын төлөө өрсөлдөх чадваргүй байсан тул тэрээр 2011 оны 1-р сард тухайн үеийн рекорд үнэ болох 50 сая фунтээр Челсид ирж байв.

Челсид ирснээсээ хойш 903 минутын дараа анхны гоолоо Вэст Хемын эсрэг оруулж байжээ. Мөн эхний хагас тоглосон улиралдаа 18 тоглолтод ердөө ганцхан гоолыг оруулж байв.

Челсигийн төлөө 3 жил хагас тоглохдоо нийт 110 лигийн тоглолтод оролцож ердөө 20 гоолыг оруулж байсан ч Аваргуудын лиг болон ФА цомд түрүүлж чадсан билээ.

Бусад мэдээ

Leave a Reply

Back to top button
error: Content is protected !!