Спорт

Премьер лигийн өвлийн наймааны цонхоор ирсэн шилдэг 11

Өвлийн наймааны цонх нь зуныг бодвол илүү эрсдэлтэй бөгөөд клубууд алдах нь их байдаг. Үүнд улирлын тааруу эхлэл холбоотой байдаг ба тоглогч худалдаж авах сандралд хүргэдэг.

Нэгдүгээр сарын цонхоор том одыг авчирна гэдэг нь маш хэцүү боловч авчирсан тохиолдолд улирлыг өөрчлөх ч боломжтой байдаг. Наймааны цонх нээгдсэнтэй холбогдуулан бид Премьер лигийн түүхэн дэх хамгийн шилдэг улирлын дундуур ирсэн тоглогчдыг танилцуулахаар шийдлээ.

Хаалгач: Martin Dubravka

2018 онд Ньюкаслт ирсэн ба анхны улиралдаа Ньюкаслын оны шилдэг тоглогч болж байсан.

Баруун жигүүрийн хамгаалагч: Branislav Ivanovic

2008 онд Локомотив Москвагаас ирсэн ба эхний 6-н сар огт тоглоогүй. Гэсэн хэдий ч 9-н жилийн турш бүх тэмцээний хүрээнд 377 тоглолтод оролцон 3 удаа лигийн аварга болж, 1 удаа Аваргуудын лигт түрээлсэн ба 2013 онд Европа лигийн шигшээ тоглолтод хожлын гоол оруулж байсан бөгөөд Премьер лигийн хамгийн шилдэг баруун жигүүрийн хамгаалагчдын нэг юм.

Жич: Эвертоны үнэгүй шахуу авсан Seamus Coleman-н наймааг энд дурьдах нь зөв байх.

Төвийн хамгаалагч: Nemanja Vidic

Оросын лигээс ирсэн өөр нэгэн тоглогч бол Видич юм. Тэрээр оны шилдэг шагналыг 2 удаа хүртэж байсан 3-н тоглогчдын /Анри, Роналду/ нэг бөгөөд 2009, 2011 онуудад аварга авахдаа шилдгээр шалгарч байсан.

Нийт Премьер лигт 5-н удаа, Лигийн цомыг 3-н удаа, Аваргуудын лигт 1 удаа /2008 он/ тус тус түрүүлж байсан.

Төвийн хамгаалагч: Virgil van Dijk

2017 оны зуны наймааны цонхоор авах гэж байсан ч бүтэлгүйтэж өвөл нь Ливэрпүүлд хамгийн үнэтэй хамгаалагч болж 75 сая фунтээр ирж байсан билээ.

Энэ хүлээлт нь ч үр дүнгээ өгч 2 удаа Аваргуудын лигийн финалд шалгарч 1-нд нь түрүүлж, 30 жилийн дараа Ливэрпүүлийг Премьер лигт түрүүлэхэд нь тусалсан. Мөн 2018/2019 улиралд оны шилдэг тоглогч болж байсан ба уг шагналыг хүртсэн 3 дах хамгаалагч болсон.

Зүүн жигүүрийн хамгаалагч: Patrice Evra

2006 онд Видичийн хамтаар Манчестер Юнайтэдэд ирч 5 удаа лигийн аварга болж, 1 удаа Аваргуудын лигт түрүүлсэн.

Нийт Манчестер Юнайтэдын төлөө 379 тоглолтод оролцсон ба дараагаар нь Ювентусд очиж 2 удаа лигийн аварга болж байсан.

Төвийн хагас хамгаалагч: Wilfred Ndidi

Хамгийн өрсөлдөөн ихтэй байрлал ба Javier Mascherano, Nemanja Matic, Clint Dempsey зэрэг шилдгүүд бас бий.

Ндиди Генкээс 17 сая фунтээр ирсэн ба үнэгнүүдийн гол хөдөлгүүр болж чадсан. Мөн Премьер лигт тоглосон 3 улиралдаа бүгдэд нь хамгийн олон такл хийсэн 2 тоглогчийн нэг болж байсан.

Лэстэр сүүлийн жилүүдэд наймааны цонхоор алдсан тохиолдол бараг байхгүй.

Төвийн хагас хамгаалагч: Bruno Fernandes

Жилийн өмнөх өвлийн наймааны цонхоор ирсэн Фернандез нь маргаангүй Премьер лигийн хамгийн шилдэг наймаануудын нэг юм. Түүн шиг ирсэн даруйдаа нөлөө үзүүлсэн тоглогч тун цөөн.

Календарын нэг жилд лигийн 30 тоглолтод 33 гоолд оролцсон галзуу үзүүлттэй.

Англид ирснээс хойш Европын топ лигүүдэд зөвхөн Левандовски болон Мэсси л түүнээс илүү гоолд оролцсон.

Баруун жигүүрийн довтлогч: Wilfried Zaha

2015 онд 6 сая фунтээр Манчестер Юнайтедээс ирсэн ба бүргэдүүдийн түлхүүр тоглогч болж чадсан.

Жич: Лэстэр Рияд Махрэзыг доод лигт тоглож байхдаа авч байсан.

Зүүн жигүүрийн довтлогч: Philippe Coutinho

2013 онд Старриджийн хамтаар Ливэрпүүлд ирж байв. Ирсэн даруйдаа Ливэрпүүлийг аваргын төлөөх өрсөлдөөнд оруулж чадсан билээ.

Интер Миланаас 8.5 сая фунтээр ирсэн ба Премьер лигийн хамгийн авъяаслаг тоглочдын нэг болж чадсан. Тэрээр 2 удаа Ливэрпүүлийн улирлын шилдэг тоглогч болж байсан.

5 жилийн хугацаанд нийт 204 тоглолтод оролцон 54 гоол оруулсан ба дараагаар нь 142 сая фунтээр Барселона руу явж өвлийн наймааны цонхоор зарагдсан хамгийн үнэтэй тоглогч болсон.

Довтлогч: Pierre-Emerick Aubameyang

Обамеянг клубын рекорд үнээр Дортмундаас ирч байсан ба Эвертоны эсрэг хийсэн дебют тоглолтодоо шууд гоол оруулж байв. Ирсэн даруйдаа 13 тоглолтод 10 гоол оруулж маш хурдан дасан зохицож чадсан юм.

Эхний бүтэн тоглосон улиралдаа Премьер лигийн мэргэн бууч болж, өнгөрсөн улирал 2-р байранд орж байв. Мөн Арсэналын лигт хамгийн хурдан 50 гоол оруулсан тоглогч болсон.

Довтлогч: Luis Suarez

2011 оны наймааны цонхны сүүлийн өдөр нь Премьер лигийн түүхэн дэх хамгийн шилдэг нь бөгөөд Ливэрпүүл болон Чэлси клубууд шинэ довтлогч авах гэж наймааны рекордыг эвдэж байсан.

Фернандо Торрэс Чэлсид очиж, харин Луис Суарэз Ливэрпүүлд ирж байв. Ливэрпүүлийн хийсэн хамгийн шилдэг наймаануудын нэг.

33 тоглолтод 31 гоол оруулж Премьер лигийн мэргэн бууч болж, оны шилдэг тоглогч шагналыг хүртэж байв.

Харин Ливэрпүүл харамсалтайгаар лигийн 2-р байранд орсны дараа 75 сая фунтээр Барсэлона руу явсан билээ.

Бусад мэдээ

Leave a Reply

Back to top button
error: Content is protected !!