Спорт

2020 оны сагсан бөмбөгийн шилдэг 5 сникерс

Сагсанбөмбөг тоглох дургүй залуу хүн гэж байхгүй биз. Аан бас пүүзэнд дургүй байна ч гэж юу байх вэ. Тэгвэл фэнүүдийн санал өгсөн сагсанбөмбөгийн 2020 оны хамгийн шилдэг 5 пүүзийг танилцуулж байна.

5. Adidas Harden vol. 4

Бүх одод тоглогч Жэймс Харден спорт гуталны гэрээг их мөнгөөр хийсэн нь тийм ч шинэ зүйл биш. Гэхдээ 2015 онд 200 гаруй сая ам.доллараар Adidas-тай гэрээ хийж спортын ивээн тэтгэгчдийг алмайруулж билээ. 

Adidas Harden Vol. 4  загвар нь 2020 оны шилдэг пүүзнүүдийн нэгээр зүй ёсоор тооцогдоно. Учир нь дараах давуу талуудтай. 

Давуу тал:

  • хөлд эвтэйхэн
  • чанартай
  • гоёмсог загвартай
  • зөөлхөн

Сул тал:

  • жин
  • хальтрамтгай

4. Nike PG 4

Пол Жоржийн нэрийн 4 дэх пүүз нь бүх төрлийн хүмүүст тохирно.

Давуу тал:

  • хөлд эвтэйхэн
  • боломжийн үнэтэй
  • материал сайтай
  • хальтардаггүй

Сул тал:

  • хажуугийн дэмжлэг

3. Anta KT 5 Light Low

ANTA брендийн Клэй Томпсон нэрийн пүүз болох KT5 шинэ загвар

Давуу тал:

  • хөлд эвтэйхэн
  • хальтардаггүй
  • агааржуулалт сайтай
  • материал сайтай

Сул тал:

  • хэтэрхий зөөлөн ултай
  • тогтвортой бус

2. Air Jordan 34

Майкл Жорданий нэрийн Air Jordan цувралын загварууд домог болсоор ирсэн.

Анх 1984 онд ирээдүйн одод зориулж Nike шинэ загварын пүүз гаргаж өгч байжээ. NBA тоглогчид нэг өнгийн пүүз өмсөх ёстой гэсэн дүрэмтэй байсан ч Жордан бүх тоглолтод өмсөн торгуулиа төлж тоглосоор байжээ.

Түүнээс хойш одоо Air Jordan 34 загвар гарч 2020 оны шилдэг пүүзнүүдийн нэг болоод байна. Уламжлалт хэв загвараа хадгалсан, орчин үеийн технологитой хамт ашигласан, хөлд эвтэйхэн бөх бат болж чаджээ.

Давуу тал:

  • зөөлөн
  • хальтардаггүй
  • жин багатай
  • материал сайтай

Сул тал:

  • хурдан элэгддэг
  • үнэтэй
  • хатуу

1. Nike Kobe 5 Protro

Коби Брайнтын пүүзний загварууд НБА-н тоглогчдын дунд хамгийн эрэлт хэрэгцээтэй, алдартай пүүз байсаар ирсэн. Коби болон Жордан брендийн пүүзнүүдийг тоглогчид нь зодог тайлсан ч Найк компани үйлдвэрлэж байгаа бөгөөд НБА-н одоо тоглож буй тоглогчид Кобигийн пүүзийг өмсөхийг илүүд үздэг билээ.

Иймд ч энэхүү жагсаалтыг Nike Kobe 5 Protro тэргүүлж байна. Ориг Kobe 5 загвараас хамгийн том ялгаа нь гутлын улны материал илүү зөөлөн болж сайжирсан.

Давуу тал:

  • жин багатай
  • хөлд эвтэйхэн
  • бэртэх магадлал багатай

Сул тал:

  • хальтрамтгай
  • худалдаж авахад бэрх, олдоц багатай
  • элэгдэл хурдан

Бусад мэдээ

Leave a Reply

Back to top button
error: Content is protected !!