Спорт

Премьер лигийн бүх цаг үеийн хамгийн шилдэг наймаагаар Криштиану Роналду тодорлоо

Sky Sports Португалийн супер од Олд Траффордод 12 сая фунт стерлингээр ирсэн наймааг хамгийн шилдэг наймаагаар сонгожээ.

Роналду Юнайтедэд элсэхдээ ердөө 18 настай байсан бөгөөд гайхалтай потенциалтай гэж үнэлэгдэж байжээ.

Гэхдээ тэрээр өөрийн авьяасаа нээн харуулж Премьер лигийн гурван цом, Аваргуудын лигт түрүүлж 2009 онд Реал Мадрид багт 80 сая фунтээр зарагдсан билээ.

Ингээд шилдэг 20 наймааг танилцуулъя.

20. Petr Cech (Rennes – Chelsea)

19. Sergio Aguero (Atletico Madrid – Manchester City)

18. Eden Hazard (Lille – Chelsea)

17. Patrick Vieira (AC Milan – Arsenal)

16. David Silva (Valencia – Manchester City)

15. Gianfranco Zola (Parma – Chelsea)

14. Virgil van Dijk (Southampton – Liverpool)

13. Dennis Bergkamp (Inter Milan – Arsenal)

12. N’Golo Kante (Caen – Leicester City)

11. Mohamed Salah (Roma – Liverpool)

10. Alan Shearer (Blackburn – Newcastle United)

9. Vincent Kompany (Hamburg – Manchester City)

8. Wayne Rooney (Everton – Manchester United)

7. Sol Campbell (Tottenham Hotspur – Arsenal)

6. Didier Drogba (Marseille – Chelsea)

5. Roy Keane (Nottingham Forest – Manchester United)

4. Frank Lampard (West Ham – Chelsea)

3. Eric Cantona (Leeds – Manchester United)

2. Thierry Henry (Juventus – Arsenal)

1. Cristiano Ronaldo (Sporting CP – Manchester United)

Роналду санал асуулгад тэргүүлж байгаа ч хоёрдугаарт бичигдсэн Тьерри Анригаас бага цаг Английн хөлбөмбөгт зарцуулсан.

Анри 1999 онд Арсеналд элсэж, Арсен Венгерийн гол тоглогч болсон.

2003/2004 оны ялагдаагүй улирал Анри тэдний довтолгооны гол цөм байсан билээ.

Премьер лигийн аварга Ливерпүүл клубийн хоёр болох Мохамед Салах, Виржил ван Дайк нар мөн багтжээ.

Премьер лигийн хамгийн шилдэг наймаа хэн бэ?

Бусад мэдээ

Leave a Reply

error: Content is protected !!