Спорт

FPL: 15-р тойрогт хэнийг ахлагч болгох вэ?

15-р тойрогт ахлагч болгох хамгийн шилдэг сонголтуудыг энэ амралтын өдөр тоглох баг болон тоглогчийн формтой танилцуулж байна.

15-р тойргийн хуваарь

Онцлох тоглогчид:

1. Mohamed Salah

Энэ тойргийн ахлагч болох сонголт бол маргаангүй Мохамед Салах юм. Өнгөрсөн амралтын өдрүүдэд түүнд гоол оруулахад ердөө 34 минут хэрэгтэй байсан бөгөөд сэлгээнээс гарч 2 гоол оруулж, Кристал Паласыг 7:0-ээр бут ниргэхэд 1 гоолын дамжуулалт өгсөн.

Салах Сэлхурст Паркад 16 оноо авснаар мэргэн буучийн жагсаалтыг тэргүүлж байгаа ба Египет залуу Премьер лигийн “алтан гутал”-г гурав дахь удаагаа авахаар уралдааныг тэргүүлж байна.

Аваргууд Паласын эсрэг маш сайн формтой байсан бөгөөд одоогоор Вест Бромвич хамгийн олон гоол алдсан тоогоороо Лийдсийн ард л яваа муу хамгаалалттай баг.

Салах өмнөх тойрогт “амарсан” ба Ливэрпүүл долоо хоногийн амралтын дараа тоглох гэж байгаа нь Салах болон түүний багийн андууд болох Манэ, Фирмино нарыг ахлагчаар сонгох боломжтой болгож байгаа юм.

2. Harry Kane

Харри Кейн өнгөрсөн хоёр тоглолтод оноо авч чадаагүй ч Боксин Дэй-н өдөр Тоттенхэмийн тоглогч маш сайн тоглодог бөгөөд 4-хөн тоглогч Премьер лигийн түүхэнд 12-р сарын 26-нд түүнээс илүү гоол оруулсан байдаг.

Кэйн баярын өдөр 4 удаа тоглож, тоглолт тус бүрт гоол оруулсан бөгөөд 2017/18 оны улиралд Саутгемптонтой хийсэн тоглолтод хет-трик хйиж нийт 7 гоолыг оруулсан.

27 настай залуу энэ долоо хоногт Спөрс Стокийг 3:1-ээр хожиж Карабаогийн цомын хагас шигшээд шалгарч үлдэхэд гоол оруулсан ба энэ амралтын өдрүүдэд Ливерпүүл, Лестер нарт хожигдсон хар цувралаа зогсоохыг хүсч байгааа.

Кэйн энэ улиралд бүх тоглогчдоос хамгийн олон гоолд оролцсон бөгөөд хаалга руу хийсэн 53 цохилт нь лигийг тэргүүлэх үзүүлэлт юм.

3. Jack Grealish

Жек Грилишийн энэ улирлын гайхалтай эхлэл өнгөрсөн долоо хоногт Вест Бромын эсрэг хийсэн тоглолтод үргэлжилсэн бөгөөд 2 гоолын дамжуулалт өгч 10 оноог авсан.

Грилиш энэ улиралд FPL-ийн дөрөв дэх хамгийн өндөр оноо авсан хагас хамгаалагч бөгөөд бүх тоглогчдын дунд долдугаар байрт бичигдэж байна.

Энэ улиралд лигийн нэг ч тоглогч үүнээс илүү түлхүүр дамжуулалт өгөөгүй байна (43), мөн Астон Вилла багийн ахлагч цохилт хийх боломж үүсгэсэн тоо (84), алдаа авсан тоогоор (56) тус тус лигийг тэргүүлж байна.

Бусад онцлох тоглогчдийн өрсөлдөгчийнхөө эсрэг хэрхэн тоглосон үзүүлэлтийг танилцуулъя.

Сонголт мэргэн байг. Амжилт хүсье!

Бусад мэдээ

Leave a Reply

Back to top button
error: Content is protected !!