Спорт

Статистикийн дагуу гаргасан Премьер лигийн улирлын шилдэг баг

WhoScored вэбсайтаас Премьер лигийн улирлын шилдэг багийг одоогийн байдлаарх статистикийн дагуу дүгнэж гаргалаа.

Хэд хэдэн үзүүлэлтэд үндэслэн тоглолт бүрд үнэлгээ өгдөг бөгөөд энэ улирлын үнэлгээнд үндэслэн лигийн шилдэг 11-г нэгтгэн гаргажээ.

Хаалган дээр Ньюкасл Юнайтедын хаалгач Карл Дарлоу байгаа нь сонирхолтой.

Олон тоглолтод оролцсон хаалгачдаас 30 настай хаалгач статистикийн хувьд хамгийн сайн гүйцэтгэлтэй хаалгач байсан бөгөөд 7.1 үнэлгээ нь Уго Льорис, Ник Поп, Каспер Шмейхель нарын тоглогчдоос илүү байна.

Арын шугамыг Челси давамгайлж байгаа бөгөөд цэнхэрүүдийн гурвал Рийз Жеймс (7.1), Бен Чилвелл (7.4), Курт Зоума (7.3) нар болон Саутхэмптоны төвийн хамгаалагч Ян Вестергаард (7.3) багтсан байна.

Бруно Фернандес, Кевин Де Брюйне нар Премьер лигийн хамгийн шилдэг хоёр найруулагч бөгөөд маргаангүй шилдэг 11-т багтсан байна.

Энэ улиралд лигт 1037 минутанд 9 гоол, 5 гоолын дамжуулалт өгсөн Фернандес 7.6 үнэлгээ авсан нь Де Брюйны 7.5-аас арай илүү үзүүлэлт болжээ.

Үүний зэрэгцээ лигийн мэргэн бууч Мо Салах баруун жигүүрт сонгогдсон бөгөөд түүний оруулсан 13 гоол, 3 гоолын дамжуулалт нь түүнд 7.7 гэсэн оноог өгчээ.

Гэхдээ WhoScored-ийн статистикийн дагуу хамгийн сайн тоглогчоор Астон Вилла багийн ахлагч Жек Гриш тодорсон байна.

Английн шигшээ багийн тоглогч 8.0 үнэлгээ авсан ба 5 гоол, 6 гоолын дамжуулалт өгсөн нь үүнд нөлөөлжээ.

Гурван арслангийн ахлагч Харри Кэйн энэ улиралд 19 гоолд оролцож 9 гоол, 10 гоолын дамжуулалт өгснөөр 7.9 үнэлгээ авсан нь Грейлишийн дараа орох үзүүлэлт байна.

Английн шигшээгийн өөр нэгэн тоглогч болох Доминик Калверт-Левин мөн сайн формтой байсан /7.5/ бөгөөд 11 гоол оруулсан нь түүнийг Кейнтэй мөр зэрэгцүүлж байна.

Багийг бүрэн эхээр нь танилцуулж байна:

Бусад мэдээ

Leave a Reply

error: Content is protected !!