Спорт

Улсын наадамд хамгийн олон удаа түрүүлсэн бөхчүүд

1921 оноос хойш буюу орчин цагт хамгийн өндөр амжилт үзүүлсэн бөхчүүдийг танилцуулъя.

8. Агваансамдангийн Сүхбат – 3 түрүү

Агваансамдангийн Сүхбат нь Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат, үндэсний бөхийн дархан аварга, сонирхогчдын сүмо бөхийн дэлхийн хошой аварга, Монгол Улсын гавьяат тамирчин цолтой бөх.

  • 2000 онд,
  • 2001 онд,
  • 2004 онд тус тус түрүүлсэн.

7. Гэлэгжамцын Өсөхбаяр – 4 түрүү

Гэлэгжамцын Өсөхбаяр нь Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн, үндэсний бөхийн дархан аварга цолтой бөх юм. Өвөө нь мөн үндэсний бөхийн даян аварга Нацагийн Жамъян юм.

  • 2002 онд,
  • 2003 онд,
  • 2005 онд,
  • 2009 онд тус тус түрүүлсэн.

6. Дашдоржийн Цэрэнтогтох – 4 түрүү

Дашдоржийн Цэрэнтогтох нь Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат, үндэсний бөхийн дархан аварга, чөлөөт бөхийн Азийн наадмын аварга, Монгол Улсын гавьяат тамирчин юм.

  • 1978 онд,
  • 1980 онд,
  • 1983 онд,
  • 1984 онд тус тус түрүүлсэн.

5. Дарийн Дамдин – 5 түрүү

Дарийн Дамдин нь Монгол Улсын хөдөлмөрийн баатар, дархан аварга цолтой үндэсний бөхийн тамирчин, мөн Гавьяат Жүжигчин цолтой циркийн жүжигчин юм.

  • 1956 онд,
  • 1957 онд,
  • 1958 онд,
  • 1959 онд,
  • 1960 онд тус тус түрүүлсэн.

4. Жигжидийн Мөнхбат – 6 түрүү

Жигжидийн Мөнхбат нь Монгол улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар, үндэсний бөхийн дархан аварга, олимпын мөнгөн медальт тамирчин байсан юм.

  • 1963 онд,
  • 1964 онд,
  • 1965 онд,
  • 1966 онд,
  • 1967 онд,
  • 1974 онд тус тус түрүүлсэн.

3. Бадамдоригийн Түвдэндорж – 7 түрүү

Бадамдоригийн Түвдэндорж нь Булган аймгийн Хангал сум (хуучнаар Сэлэнгэбүрэн сум)-ын харьяат тус сумын Гурван Эвэртэй гэх газар төрсөн, хойд эцэг Бадамдоригоор овоглосон орчин үеийн үндэсний бөхийн анхны дархан аварга, мөн Монгол Улсын анхны гавьяат тамирчин цолтой тамирчин юм.

  • 1939 онд,
  • 1941 онд,
  • 1945 онд,
  • 1946 онд,
  • 1952 онд,
  • 1953 онд,
  • 1954 онд тус тус түрүүлсэн.

2. Хорлоогийн Баянмөнх – 10 түрүү

Хорлоогийн Баянмөнх нь Монгол улсын хөдөлмөрийн баатар, Монгол, ОХУ (хуучнаар ЗХУ)-ын гавьяат тамирчин, Монгол үндэсний бөхийн дархан аварга, олимпын мөнгөн медальт, чөлөөт бөхийн дэлхийн аварга, XX зууны манлай бөх, сурган хүмүүжүүлэх ухааны дэд доктор.

  • 1968 онд,
  • 1971 онд,
  • 1972 онд,
  • 1973 онд,
  • 1975 онд,
  • 1977 онд,
  • 1979 онд,
  • 1981 онд,
  • 1982 онд,
  • 1987 онд тус тус түрүүлсэн.

1. Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ – 12 түрүү *

Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ нь Монгол улсын улс төрч, тамирчин. 1989 онд Монгол Улсын гавъяат тамирчин, 1990 онд Монгол Улсын дархан аварга, 1991 онд Ардын хувьсгалын 70 жилийн ойн медаль, 1998 онд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, 2001 онд Ардын хувьсгалын 80 жилийн ойн медаль, 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медалиар тус тус шагнагдсан.

  • 1988 онд,
  • 1989 онд,
  • 1990 онд,
  • *1990 онд Монголын Нууц Товчооны 750 жилийн ойн даншигт,
  • 1992 онд,
  • 1993 онд,
  • 1994 онд,
  • 1995 онд,
  • 1996 онд,
  • 1997 онд,
  • 1998 онд,
  • 1999 онд тус тус түрүүлсэн.

Бусад мэдээ

Leave a Reply

Back to top button
error: Content is protected !!