Спорт

FPL: 14-р тойрогт хэнийг ахлагч болгох вэ?

14-р тойрогт ахлагч болгох хамгийн шилдэг сонголтуудыг энэ амралтын өдөр тоглох баг болон тоглогчийн формтой танилцуулж байна.

14-р тойргийн хуваарь

Онцлох тоглогчид:

1. Harry Kane

Харри Кэйн бол 14-р тойргийн хувьд FPL-ийн ахлагч болгох шилдэг сонголт болох нь дамжиггүй. “Спөрс”-ийн довтлогч энэ улиралд гайхалтай формтой байгаа бөгөөд энэ улиралд гоол, дамжуулалтыг хоёуланг нь бүртгүүлж байгаа.

Тэрээр Лестерийн эсрэг гурван удаа гараанд гарсан тоглолтдоо таван гоол оруулсан бөгөөд тэдний эсрэг энэхүү гайхалтай амжилтаа үргэлжлүүлэх магадлалтай. Кэйн энэ улиралд гэртээ хийсэн тоглолтод дөрвөн гоол, дөрвөн дамжуулалт өгсөн.

2. Mohamed Salah

Мохамед Салах нь эргэлзээгүй энэ тойргийн FPL-ийн ахлагч болгох шилдэг тоглогчдын тоонд орно. Салах 6-н зочлон тоглолтдоо 5 гоол оруулж, 1 гоолын дамжуулалт өгсөн бөгөөд гэртээ ч, зочлон тоглолтод нь ч тогтвортой тоглож байгаа.

Энэ нь түүнийг эсрдэл багатай, найдвартай сонголт болгож байгаа бөгөөд Кристал Палас шиг багийн эсрэг олон оноо авах магадлал өндөр байна. Тэрбээр Ливерпүүл клубын Паластай хийсэн сүүлийн таван уулзалтад 4 гоол, 3 дамжуулалт өгчээ.

3. Son Heung-Min

Сон талбайдаа хийсэн сүүлийн 4 тоглолтод 3 гоол, 2 гоолын дамжуулалт өгсөн нь FPL-ийн эздэд түүнийг ахлагч болгох итгэл төрүүлж байна.

Тэрбээр мөн Үнэгнүүдийн эсрэг гайхалтай амжилтыг үзүүлжээ. Сон Лестертэй хийсэн сүүлийн 4 уулзалт болгонд гоол эсвэл гоолын дамжуулалт бүртгүүлсэн.

4. Callum Wilson

Хэрэв та энэ амралтын өдрүүдэд эрсдэлтэй сонголтыг хайж байгаа бол Фүлхэмийн эсрэг тоглох Ньюкаслын карьераа гайхалтай эхлүүлж байгаа Каллум Вилсоныг сонгоорой.

Борнмутаас зун ирснийхээ дараа лигийн 11 тоглолтод оролцохдоо 7 гоол, 4 дамжуулалт өгч гайхалтай улирлыг өнгөрөөж байна. Вилсон тогтмол оноо авч чаддаг ч гэсэн энэ улиралд дөрвөн удаа хоосон хоцорсон. Гэхдээ ердөө дөрвөн довтлогчид түүний 73 оноог цуглуулж чадсан байна.

Өрсөлдөгчийнхөө эсрэг хэрхэн тоглосон бэ?

Дээрх үзүүлэлтээс өөр тоглогчийг сонгох боломжтой шүү. Амжилт хүсье!

Бусад мэдээ

Leave a Reply

Back to top button
error: Content is protected !!