Спорт

FPL: 13-р тойрогт хэнийг ахлагч болгох вэ?

13-р тойрогт ахлагч болгох хамгийн шилдэг сонголтуудыг энэ ажлын өдрүүдэд тоглох баг болон тоглогчийн формтой харьцуулж гаргалаа.

13-р тойргийн хуваарь

Онцлох тоглогчид:

1. Kevin De Bruyne

Манчестер Ситигийн Вест Бромвич Альбионтой хийх тоглолт нь энэ тойргийн оноо авах хамгийн боломжтой тоглолт ба зочид нээлтийн 12 тоглолтоос ердөө ганц хожил авч, лигийн хамгийн муу хамгаалалттай багаар Этихад хотыг зорих болно.

Де Брюйне торгуулийн талбай руу дамжуулалт хийсэн тоогоор лигийг тэргүүлж байгаа бөгөөд Этихад дахь сүүлийн хоёр тоглолтод хоёр оронтой оноо авсан нь түүнийг энэ тойрогт ахлагч болгоход нөлөөлж байна.

Рахим Стерлингийг сонгох боломжтой боловч Гуардиола тоглогчдоо нэлээд амраадаг учраас Де Брюйне бол хамгийн найдвартай сонголт юм.

2. Bruno Fernandes

Бруно Фернандесын тогтвортой болон үр дүнтэй байдал нь Манчестер Юнайтедын тоглогчийг Премьер лигт орж ирснээс хойш FPL-ийн менежерүүдийн хувьд чухал сонголт болгож байна.

Португал тоглогч клубынхаа зочлон тоглосон бүх тоглолтод өндөр оноо авсан нь гайхалтай юм. Премьер лигт энэ улиралд 26 настай тоглогчоос илүү боломж бүрдүүлсэн тоглогч байхгүй, түлхүүр дамжуулалт өгсөн тоогоороо лигийг тэргүүлж, том боломж үүсгэсэн тоогоороо хоёрдугаарт жагсаж байна.

Крис Уайлдерын баг өмнөх тойрогт Саутхэмптонд 3:0-ээр хожигдож лигийн сүүлийн 7 тоглолтод дараалан ялагдал хүлээгээд байна.

3. Jack Grealish

Grealish энэ улиралд FPL-ийн хагас хамгаалагчдын дунд нийт цуглуулсан оноогоороо тавдугаарт жагсаж, цохилт гүйцэтгэсэн тоо, алдаа авсан тоо зэрэг хэд хэдэн үзүүлэлтээр лигийг тэргүүлж байна. Торгуулийн талбай руу өгсөн дамжуулалтын тоогоор түүнээс илүү гуравхан тоглогч байна.

Вилла талбай дээрээ сүүлийн 4 тоглолтод 2 ялалт байгуулсан Бернлиг хүлээн авч тоглох ч тэд энэ улиралд 4 удаа 3+ гоол алдсан сул хамгаалалттай байгаа.

Астон Вилла Ливерпүүл, Арсенал зэрэг багуудыг бут ниргэсэн нь тэднийг хамгаалалтыг сэтлэх тал дээр сайн гэдгийг батлан харуулсан бөгөөд Грейлиш лигийн 10 тоглолтод 11 гоолд оролцсон юм.

Бусад мэдээ

Leave a Reply

Back to top button
error: Content is protected !!