Спорт

Бүх цаг үеийн хамгийн шилдэг хөлбөмбөгийн 10 баг

Хөлбөмбөгийн бүх клуб болон шигшээ багуудыг нэгтгэсэн шилдэг багийг танилцуулж байна.

10. Arsenal (2004)

Арсэнал клуб 2003-2004 оны Премьер лигийн улирлын тоглолтонд нэг ч хожигдоогүй “Ялагдашгүй цуврал” бүтээсэн юм. Тухайн үеийн Арсэналын довтолгооны гол цөм нь Тиерри Анри, Дэннис Бэргкамп, Робэр Пирэс, Патрик Виеира нар бүрдүүлж байв. Довтолгооны илт давуу байдлаараа эсрэг багийн тоглолтыг нурааж улирлын турш үүнийгээ хадгалж чадсан юм.

9. AC Milan (1988-1994)

Нийт 6 жилийн хугацаанд Европийн цомд 3 удаа, Италийн Сэри А-д 4 түрүүлсэн юм. Дэлхийн хөлбөмбөгийн  голлох төлөөлөгчид болох Франко Барэзи, Паоло Малдини, Марко ван Бастэн, Рүүд Гуллит, Франк Раикаард нар тоглож байлаа. 

8. Liverpool (1984)

Ливэрпүүл клуб 1984 онд Английн лиг, цом болон Европийн цомд түрүүлж трипл хийсэн юм. Гол довтлогч Иан Раш нийт 47 гоолыг энэ улиралд оруулжээ. Түүнчлэн Кэнни Далглиш, Грэм Сунэсс нарын алдартнууд тоглож байсан юм.

7. West Germany (1972-1974)

Германы шигшээ 1972 оны Европийн аваргад түрүүлснийхээ дараа 1974 оны Дэлхийн аваргад дарааллан түрүүлсэн юм. Багийн лидерийн үүргийг Франц Бэккэнбауэр, хамгаалалтыг Бэрти Фогтс, довтолгоог Гэрд Мюллэр хариуцаж байлаа. Алдарт Иохан Кроифоор удирдуулсан дийлдэшгүй мэт Нидерландын “Total football” –ийг Дэлхийн аваргын шигшээ тоглолтонд 2:1-ээр буулгаж авсан юм. Европийн аваргын дараа Дэлхийн аваргад түрүүлсэн анхны баг болсон билээ.

6. France (1998-2000)

Дэлхийн аваргын шигшээ тоглолтонд алдарт Бразилыг 3:0-ээр бут ниргэж улмаар 2000 оны Европийн аваргад түрүүлсэн юм. Зинедин Зидан, Дидье Дэшам, Лилиан Тюрам, Давид Трэзэгэ, Тиерри Анри, Лоран Блан, Юри Жоркаефф гээд байрлал бүртээ шилдэг тоглогчидтой байв. Дэлхийн аваргад түрүүлчихээд, Европийн аварга болсон анхны баг болсон юм.

5. Real Madrid (1955-1960)

Алфрэдо Ди Стэфано болон Фэрэнц Пушкаш нар 1950-иад оны үед дэлхийн хамгийн шилдэг хөлбөмбөгчид байсан юм. Европийн цомд таван жил дарааллан түрүүлж, 1960 оны Европийн цомын шигшээ тоглолтонд Аинтрахт Франкфуртыг 7-3-аар хожсон тоглолт хөлбөмбөгийн шилдэг тоглолтын тоонд багтдаг юм. 

4. Manchester United (1999)

Нэг улиралд Английн лиг, цом болон Аваргуудын лигт түрүүлж трипл хийсэн бөгөөд 1999 оны Аваргуудын лигийн шигшээ тоглолт хэзээ ч мартагдахааргүй түүхэн тоглолтын нэг болсон юм. 1:0-ээр хожигдож явсан Юнаитэд 90+ минутанд хоёр гоол оруулсан түрүүлсэн. Пол Скоулз, Дэвид Бэкхэм, Раян Гиггз, Питэр Шмэихэл, Рой Кин нарын алдартнууд тоглож байв.

3. Barcelona (2009)

Манчэстэр Юнаитэдаас 10 жилийн дараа трипл хийсэн бөгөөд Аваргуудын лигт Манчэстэр Юнаитэдийг 2:0, Реал Мадридыг Ла Лига болон Копа Дэл Рэйд тус тус хожиж түрүүлсэн. Түүнчлэн Испанийн болон Европийн Сүпэр цом, Клубуудын Дэлхийн аваргад түрүүлж анх удаа нэг жилд 6 удаа түрүүлсэн амжилтыг гаргасан юм. Багийн түлхүүр тоглогч Лионэл Мэсси Дэлхийн шилдэг хөлбөмбөгчин болж, Пэп Гуардиолагийн “тики-така”-г зогсоох баг байхгүй байлаа. 

2. Brazil (1970)

Бүх цаг үеийн хамгийн сайн гүйцэтгэлтэй баг гэж хэлж болно. Зургаан тоглолтонд 19 гоол оруулж, шигшээ тоглолтонд Италийг 4:1-ээр бут ниргэсэн юм. Италийн хаалганд оруулсан Карлос Албэртогийн гоол дэлхийн шилдэг гоолын нэг болжээ. Довтолгооны багт Пэлэ, Жэрсон, Жаирзиньо, Ривэлино, Тостао нарын алдартнууд тоглож байв.

1. Spain (2007-2012)

Дэлхий болон Европийн аваргад дарааллан 3 түрүүлсэн анхны баг. 2008 болон 2012 оны Европийн аварга, 2010 оны Дэлхийн аваргад түрүүлсэн бүх цаг үеийн хамгийн агуу баг юм. 2007-09 оны хооронд 35 тоглолтонд хожигдоогүй бөгөөд 2010 оны Дэлхийн аваргын урьдчилсан тоглолтонд 10 тоглолтонд бүгдэд нь хожсон байна. Реал Мадрид, Барсэлона болон бусад том клубын Давид Вилья, Шави, Андрэс Иниеста, Карлэс Пуиол, Шаби Алонсо, Икэр Касильяс, Давид Силва, Фэрнандо Торрэс нар тоглож байлаа.

Бусад мэдээ

Leave a Reply

error: Content is protected !!