Хоолны жор

Хулууны ороомог

Та бүхэнд хулуугаар хийж болох гоё хоолны жор хүргэж байна.

ОРЦ:

  • 500 гр хулуу
  • 3 ш өндөг
  • 4 х.х гурил
  • 1/2 ц.х укроп
  • 1 ц.х baking powder
  • давс

Шанз

  • 1/2 ш сонгино
  • 100 гр татсан мах
  • 200 гр мөөг
  • 1 ш лууван
  • 100 гр моцарелла бяслаг

ХИЙХ АРГА:

1. Хулуугаа үрээд шүүсийг шахаж авна. Хулуун дээрээ өндөг, давс, укроп гурил, baking powder хийж хутгана.

2. Листэн дээр талкин цаас 2ш давхарлаж дэвсэнэ. Хулуутай зуурмагаа жигд тараана. Урьдчилж халаасан 170 хэмд 20-25 мин болгоно.

3. Энэ хооронд ороох шанзаа бэлтгэнэ. Тал сонгиноо жижиглэж хэрчинэ. Мөөгөө жижиглэж хэрчинэ. Луувангаа үрнэ. Сонгиноо шаргал болтол хуурна. Лууван, мах, мөөгөө хийж хуурна. Давс, перецээр амтална.

4. Бэлэн болсон хулуугаа гаргаад талкин цаасыг хуулж авна /Доод талын цаасан дээр хуйлж орооно/

5. Дээрээс нь махтай шанзаа жигд тараана. Махаа тараахдаа ирмэг хэсэгт зай үлдээгээрэй. Дээрээс нь үрсэн бяслагаа тараагаад орооно. Хэрэв бяслаг байхгүй бол хийхгүй байж болно.

6. Жигд ороогоод бэлэн болно. Энэ хоолыг оройн хөнгөн хоолонд эсвэл хоолны өмнө зууш байдлаар бэлтгэвэл тохиромжтой. Цагаан хоолтой хүмүүс махгүйгээр хийж идэж болно.

АНХААРАХ ЗҮЙЛС:

Хоолны хамгийн гол орц нь мөөг бөгөөд бяслаггүйгээр ороож болно. Бяслаг хийвэл махаа халуун дээр нь хийвэл хайлаад гоё болно шүү. Хэрэв мах нь хөрчихвөл шарах шүүгээндээ ороомгоо цаасаар бүтээгээд 5 мин байлгаарай.

Амжилт!

Бусад мэдээ

Leave a Reply

error: Content is protected !!