Хоолны жор

Амттай өглөөний цай

Өглөөний цайнд энгийн өндөг идэж байхаар ингэж идвэл хамаагүй гоё амттай болно шүү.

ОРЦ:

  • тал сонгино
  • 1 ш улаан лооль
  • 50 гр моцарелла бяслаг
  • 3 ш өндөг
  • 1 х.х масло
  • 2 зүсэм талх
  • давс
  • яншуй

ХИЙХ АРГА:

1. Сонгино, улаан лоолио жижиглэн хэрчинэ.

2. Бяслагаа үрнэ.

3. Талхаа дөрвөлжин хэрчинэ. /Хар талх хийж болно/

4. Өндөгөө нийлүүлж хутгана.

5. Хайруулын тавганд тос хийж халаана. Сонгиноо хийж хуурна. Улаан лоолио нэмж хуурна.

6. Дөрвөлжин хэрчсэн талхаа нэмж хийнэ. Бага зэрэг хуурч байгаад масло нэмж хийнэ.

7. Өндөгөө нэмж хийгээд жигдхэн тараана. Өндөг нялцгай бгаа дээр үрсэн бяслагаа дээрээс нь цацна. Хүсвэл яншуй нэмж хийгээд галаа багасгаад 3-4 мин хайраад бэлэн болно.

АНХААРАХ ЗҮЙЛС:

Наалддаггүй хайруулын тавганд хийнэ. Хэрэв өндөг наалдах гээд бвал захаас нь сөхөөд бага зэрэг наранцэцгийн тос хийж болно. Өндөгөө хийгээд галаа багасгахгүй бол түлэгдэнэ шүү.

Амжилт хүсье!

Бусад мэдээ

Leave a Reply

error: Content is protected !!