Хоолны жор

Салат сэндвич

Өглөөний цай болон өдрийн хоолонд ч идэж болохоор өег саладтай сэндвич хийлээ. Гадуур вakery, coffee shop -д ч ийм салаттай сэндвич амттай харагддаг шүү, тийм ээ? Гэртээ хийж туршаад үзээрэй.

ОРЦ:

  • 3 ш өндөг
  • 3 ш дарсан огурцы
  • 150 гр хиам
  • 5 ш салат навч
  • 1 ш улаан лооль
  • 4 ш сэндвич талх
  • 2 х.х маойнез
  • 1 ц.х гич
  • давс, перец

ХИЙХ АРГА:

1. Өндөг, хиам, огурцы 3-ыг жижиглэж хэрчинэ.

2. Майонез гичээ хийж хутгана. Давс перецээ нэмнэ.

3. Талхан дээрээ салат навчаа тавьна.

4. Салатаа тавьна, дээрээс нь улаан лоолио тавиад талхаа тавиад бэлэн болно.

5. Идэхэд хялбар байхын тулд гадуур нь талькин цаасаар ороож бооно.

6. Ингээд дундуур нь зүсээд амтархан идээрэй.

Бусад мэдээ

Leave a Reply

error: Content is protected !!