Хоолны жор

Зөгийн балаар амталсан тахиа

Зөөлөн гоё амттай шарсан тахианы мөч хийх жорыг хуваалцаж байна. Манай гэр бүлийн тогтмол хийж иддэг хоолны нэг юм.

ОРЦ:

  • 1 кг тахианы мах
  • 2 ш сармис
  • 2 ц.х цагаан гаа
  • 1 х.х гич
  • 6 х.х соё соус
  • 5 х.х зөгийн бал
  • 3 х.х жүржийн шүүс

ХИЙХ АРГА:

1. Цагаан гаа, сармисаа жижиглэж хэрчинэ. 2 хумс сармис, 2 ц.х цагаан гаа, 1 х.х гич, 6 х.х соё соус, 5х.х зөгийн бал, 3 х.х жүржээ нийлүүлж хутгана.

2. Гэсгээсэн тахианы махаа уутанд хийж дээрээс нь бэлэн болсон соусаа хийнэ./Соуснаас бага зэргийг авч үлдэнэ/Махаа соустай хольж сайн базна. Ууттай амталсан тахиагаа хөргөгчинд 5 цаг цаг амрааж амтыг шингээнэ. Хөргөгчинд хонуулвал илүү амттай болно.

3. Листэнд дээрээ цаас дэвсэж өгнө. /Дэвсэхгүй бол чихэрлэг учраас доороо наалдана/ Махаа өрж тавиад 200 хэмд 25мин болгоно.

4. 25 минутын дараа махаа эргүүлээд авч үлдсэн бага зэргийн соусаа түрхээд 20мин болгоно. Ингээд бэлэн болсон махаа шөлнөөс нь жаахан түрхээд будаа болон ногоотой хачирлаж зооглоно. 😀😀😀Туршаад үзээрэй. Гоё болдог шүү.

Амжилт!

Бусад мэдээ

Leave a Reply

error: Content is protected !!