Хоолны жор

Авокадо шарсан талх

Авокадо нь ханаагүй тосоор баялаг, сахар багатай эрүүл мэндэд ашиг тустай супер жимс гэдгийг та бүхэн мэдэх бизээ. Авокадо өндөгтэй талхаар өглөөний цайны цэсээ нэмээрэй.

ОРЦ:

  • 1 ш авокадо
  • 10 гр яншуй /1 атга/
  • 2 ц.х нимбэгний шүүс
  • 4 зүсэм талх
  • бага зэргийн масло
  • 4 ш өндөг

ХИЙХ АРГА:

1. Орцуудаа бэлдэнэ.

2. Талхан дээрээ нимгэн масло түрхээд 150 хэмд 10 мин шарах шүүгээнд шарна. 10 минутын дараа масло нь шингээд шаржигнуур болсон байна.

3. Авокадог арилгаад яншуй, нимбэгний шүүстэй хольж нухаш болгоно.

4. Бэлэн болсон талхан дээрээ нухашаа түрхэнэ.

5. Өндөгөө нүдэлж шарна. Шарсан өндөгөө тавиад бэлэн боллоо. Хүсвэл бага зэргийн давс перец цацаж болно.

Амжилт!

Бусад мэдээ

Leave a Reply

error: Content is protected !!