Хоолны жор

Тахианы махтай сэндвич

Заримдаа оройн хоолонд хөнгөн юм идмээр санагдвал би сэндвич хийдэг. Америк panini маягийн сэндвичинд их дуртай. Зөөлөн шүүслэг гоё амттай. Амралтын өдрөөр салхинд гарахдаа авч явахад бас зүгээр.

ОРЦ:

  • 200 гр тахианы цээж мах
  • 2 х.х майонез
  • 2 х.х кетчүп
  • перец, давс
  • 4 зүсэм моцарелла бяслаг
  • 1 ш улаан лооль
  • 4 ш ногоон навч
  • 4 ш сэндвич талх

ХИЙХ АРГА:

1. Цээж махаа сайтар гэсгээгээд 10 мин чанана.

2. Болсон махаа сэрээгээд үйрүүлж жижиглэнэ. Маойнез, кетчүп 2 тойгоо нийлүүлж хутгана. Улаан лооль, бяслагаа нимгэн зүснэ.

3. Талхан дээрээ бяслагаа тавьна.

4. Дээрээс нь махаа тавиад, улаан лооль навчаа тавьна.

5. Дээрээс нь талхаа тавьна.

6. Хайруулын тавгандаа бага зэргийн масло хайлуулаад, сэндвичээ 2 талаар нь зөөлөн галаар хайрна.

Ингээд бэлэн боллоо.

АНХААРАХ ЗҮЙЛС:

Махаа хэтэрхий удаан чанавал аргуу амтгүй болно. 10 мин чанахад болно шүү.

Амжилт!

Бусад мэдээ

Leave a Reply

error: Content is protected !!