Хоолны жор

Борцтой, банштай цай

Банштай цайнд дургүй Монгол хүн гэж байхгүй байх аа. Тэгвэл өнөөдөр та бүхэнд хамгийн гоё амттай болдог цайны жорыг хүргэж байна. Сайхан банштай цайны гол нууц нь борц бөгөөд цайгаа хийцлэх арга билээ.

ОРЦ:

  • 250 гр гурил
  • 250 гр хонины мах
  • жижиг тал сонгино
  • 1/2 ц.х давс
  • 1.5 л ус
  • 500 мл сүү
  • 1.5 х.х шар тос
  • 2 х.х хийцний гурил
  • 1 х.х арвайн гурил
  • 3 х.х шар будаа
  • 50 гр дэвтээсэн борц

ХИЙХ АРГА:

1. Хамгийн түрүүнд махаа татаад, сонгиноо жижиглэж хийнэ. Махан дээрээ 1/2 ц.х давс хийгээд сайтар хутгаж хэсэг амраана.

2. Гурилаа зуурч, хөмрөнө. Дараа нь хар цайгаа чанаж тавьна. Одоо цайгаа хийцлэнэ.

3. Савандаа шар тосоо хийж хайлуулна. 2 х.х гурил, 1х.х арвайн гурил, 3х.х угаасан шар будаа хийж сайтар хуурна. Дээрээс нь хар цайгаа хийж, дэвтээсэн борцоо хийнэ.

4. Будаа, борцоо болтол цайгаа 10 минут буцалгана.

5. Энэ хооронд гялс баншаа чимхэнэ /60 ш орчим банш болсон/ Сүүгээ хийж цайгаа сүлнэ.

6. Сүүтэй цай буцлахаар баншаа хийнэ. Ингээд 10 минут буцалгаад бэлэн болно. Цайныхаа давсыг амсаж тааруулаарай. Банштай цайгаа уугаад хөлсөө гаргаарай.

Амжилт!

Бусад мэдээ

Leave a Reply

error: Content is protected !!