Хоолны жор

Тахианы махан котлет

Хулуугаар баяжуулсан Орос котлетны жор хуваалцаж байна. Энэ аргаар хийсэн котлет шүүслэг, зөөлөн болдог шүү.

ОРЦ:

  • тал сонгино
  • 200 гр хулуу
  • 500 гр тахианы мах
  • 1 ш өндөг
  • 4 х.х манная каша
  • давс
  • перец

ХИЙХ АРГА:

1. Сонгиноо жижиглэж хэрчээд, хулуугаа үрж шүүсийг шахна. Татсан махан дээрээ сонгино, хулуу, каша, өндөг, давс перецээ хийж сайтар базаад 10мин амраана.

2. Хайруулын тавганд тос хийж халаана. Нэг талаар нь 4 мин шарна.

3. Дундын галаар нийт 8 мин шарна. Ингээд бэлэн болно. Нухсан төмс болон ногоотой хачирлаж идээрэй.

АНХААРАХ ЗҮЙЛС:

Амталсан мах нэлээн нялцгай болох учраас хэвлэхдээ гараа норгоно. Мөн хэвлэж тавиад шарахаар авахдаа хутгуураар эвтэйхэн аваарай.

Бусад мэдээ

Leave a Reply

error: Content is protected !!