Хоолны жор

Терияки тахиа

Нээх гоё амттай хэрнээ амархаан болдог Терияки тахианы жор хүргэж байна. Амралтын өдрөөрөө хийж идээрэй.

ОРЦ:

  • 2 ш тахианы гуяны мах
  • 2 х.х мирин
  • 2 х.х соё соус
  • 2 х.х сакэ амтлагч
  • 1 х.х элсэн чихэр
  • 1 ц.х цагаан гааны шүүс

ХИЙХ АРГА:

1. Гуяны махны ясыг шулж авна. Хайруулын тавгаа халаагаад бага зэргийн тос хийж, махаа арьстай талаар нь зөөлөн галаар 7-8 мин шарна. Махаа эргүүлээд нөгөө талаар нь 3-4 мин шарна.

2. Мирин, соё соус, сакэ, цагаан гааны шүүс, элсэн чихэр бүгдийг нийлүүлж хутгана. Элсэн чихрээ хайлтал сайн хутгана. 1 хуруу хэмжээтэй цагаан гааг тёоркоор үрээд шүүсийг нь шахаж хийгээрэй.

3. Шарж байгаа махан дээрээ соусаа нэмж хийнэ. Соусаа ширгэтэл нь 2 талаар нь махаа эргүүлээд шарна. Соус нь ширгэтэл буцалгаад бэлэн болно.

4. Бууцайг давстай буцалсан усанд бууцай хийж дэвтээнэ. Усыг нь сайтар базаж аваад будаан дээрээ тавьж өгнө. Будаатай болон ногоотой хачирлаж зооглоорой.

АНХААРАХ ЗҮЙЛС:

Соус нь чихэрлэг болохоор байнга хутгахгүй бол өтгөрөөд доороо наалдана шүү.

Амжилт!

Бусад мэдээ

Leave a Reply

error: Content is protected !!