Хоолны жор

Орос блинчик

Амттай сайхан блинчикний жор орууллаа. Бага байхаасаа л блинчик өглөөдөө иддэг байлаа. Хийхэд амархан, хурдан болдог. Өтгөн шингэн нь яг таарсан гоё зуурмаг болдог шүү.

ОРЦ:

  • 3 ш өндөг
  • 1 х.х наранцэцэг тос
  • 2 х.х элсэн чихэр
  • 1/2 ц.х давс
  • 250 мл сүү
  • 125 гр гурил

ХИЙХ АРГА:

1. Өндөг, тос, давс, сахар нийлүүлж хутгана.

2. Сүүгээ хийж гурилаа хийж бүхэлгүй болтол хутгана.

3. Хайруулын тавгаа бага зэрэг тослоод сайтар халаана. /Сайн халаахгүй бол онцгүй болдог/

4. Зуурмаг хийх бүртээ бага зэргийн тос хийнэ. Зуурмаг маань урсах явцдаа л болох ёстой юм.

5. Эргүүлээд 10 сек орчим хайраад бэлэн болно. Дангаар нь эсвэл жимс, зөгийн балаар хачирлаж иднэ.

Амжилт!

Бусад мэдээ

Leave a Reply

error: Content is protected !!