Хоолны жор

Карбонара паста

ОРЦ:

  • 200 гр гоймон
  • 1 ш өндөг
  • 20 гр пармезан бяслаг
  • 200 гр гахайн утсан мах
  • перец

ХИЙХ АРГА:

1. Гоймонгоо давстай усанд 8-9 мин чанана.

2. Чанаж байх хоорондоо хайруулын тавгаа халаагаад тос хийнэ. Гахайн махаа нарийн хэрчиж махаа зөөлөн галаар шаргал болтол шарна.

3. 1ш өндөгөө үрсэн бяслагтай хольж хутгана. Перец ахиухан хийж хутгана.

4. Мах шаргал болоод бага зэргийн тос гарна. Гоймонгоо шүүгээд махан дээрээ хийнэ. Тостой нь сайтар хутгана. Галаа унтраана. Гоймон дээрээ соусаа хийгээд сайн хольж хутгана. Бяслаг нь аажмаар хайлаад гоё өтгөн болно. Таваглаад дээрээс нь бага зэргийн бяслаг үрж перец цацна.

АНХААРАХ ЗҮЙЛС:

Махнаас гарсан тосноос айх хэрэггүй. Гоймонтойгоо холихоор яг таарна. Өндөг сонгохдоо аль болох том өндөг хийнэ. Жижиг өндөг байвал + 1 ш өндөгний шарыг хийж болно. Соусаа хийхдээ хайруулын тавагтай гоймонгоо хажуу тийш нь авч байгаад хийгээрэй. Халуун пилетик дээр хийвэл өндөг маань соус биш, шарсан өндөгтэй гоймон болчихно шүү. Түүхий өндөгтэй соусаа халуун тос, гоймонтой хайруулын таваг дээр хийснээр өндөг нь тодорхой хэмжээнд болоод гоё цагаан соус болно.

За ингээд сайхан зооглоорой. Амжилт!

Бусад мэдээ

Leave a Reply

Back to top button
error: Content is protected !!