Хоолны жор

Чихэрлэг шарсан тахиа

Mongolian beef гээд хоолтой төстэй болохоор энэ хоолыг Mongolian chicken гэж нэрлэдэг. Амттай хэрнээ хурдан болдог гоё хоол шүү.

ОРЦ:

  • 350 гр тахианы гуяны мах
  • 1 ш өндөгний цагаан
  • 2 х.х эрдэнэшишийн цардуул
  • 5 иш ногоон сонгино
  • давс, перец
  • 1 ц.х цагаан гаа
  • 3 хумс сармис
  • 4 х.х HOISIN соус
  • 2 х.х соё соус
  • 1 х.х бор сахар
  • 50 мл ус

ХИЙХ АРГА:

1. Тахианы махаа жижиглэж хэрчинэ.

2. Махан дээрээ өндөгний цагаан, 2 х.х эрдэнэшиш цардуул хийж базна.

3. Ногоон сонгиноо хэрчинэ. Хайруулын тавганд бага зэргийн тос хийж халаана.

4. Махаа хийж шарна. Давс, перец хийнэ. Хайрс тогтоогоод эргүүлж шарна.

5. Ногоон сонгиноос бага зэргийг хийнэ. Цагаан гаа 1ц.х, сармис 3 хумс хийж махаа сайтар хуурна.

6. Соустайгаа сайн хольж хутгаад ширгэтэл хуурна. Ногоон сонгиноо хийнэ. Соус ширгэхэд мах бэлэн болно. Будаатай хачирлаж иднэ. Үнэхээр амттай болдог шүү.

Амжилт! Хийж идээрэй.

Бусад мэдээ

Leave a Reply

error: Content is protected !!