Хоолны жор

Сээртэй плов

Энгийн будаатай хуургыг бодвол плов хийхээр махных нь амт нь будаандаа шингээд илүү амттай болдог. Хонины махны хамгийн зөөлөн, амттай хэсэг нь сээрний мах гэдэгтэй та бүхэн санал нийлэх бизээ.

ОРЦ:

  • 2 ш хонины сээр
  • 200 гр хонины мах
  • 100 гр сонгино
  • 200 гр лууван
  • 1 бүтэн сармис
  • 1 х.х паприка
  • 1/2 ц.х турмерик
  • 320 гр цагаан будаа
  • 600 мл ус

ХИЙХ АРГА:

1. Лууван, сонгиноо жижиглэж хэрчинэ.

2. Хайруулын тавганд тосоо сайтар халаагаад сээр, махаа шаргал болтол хуурна. Дээрээс нь сонгино, луувангаа хийж хуурна. Давс, перец, паприка, турмерик хийнэ. Нэмэлтээр гоньд хийж болно.

3. Будаагаа сайтар угаагаад махан дээрээ жигд тараад тавьна. Бүтэн сармисаа дундуур нь хуваагаад будаандаа шигтгэж хийж өгнө. 600 мл ус жигд тарааж , зөөлхөн хийнэ.

4. Ингээд 12-15 мин жигнэнэ. /Галаа 5 минутын дараа багасгаж зөөлөн галаар агшаана. Үгүй бол будаа болохоос өмнө ус нь ширгэж магадгүй/

За ингээд амтархан идээрэй!

Бусад мэдээ

Leave a Reply

Back to top button
error: Content is protected !!