Хоолны жор

Чанасан аарц

Хүйтэн сэрүүний улирал эхэлсэн тул та бүхэндээ зориулж аарц чаналаа. Хөдөөнөөс аарц хөлдүүгээр нь захиж авчраад чанадаг байсан үе ард хоцорчээ. Ийм гоё ууттай, амт чанар сайтай аарц худалдаанд гарсан байна. Та бүхэн чанаж үзээрэй.

ОРЦ:

  • 1 л ус
  • 200 гр аарц
  • 5 ц.х элсэн чихэр
  • 1 ц.х шар тос

Гурилтай зуурмаг

  • 1/3 аяга ус
  • 1.5 х.х гурил

ХИЙХ АРГА:

1. Пилеткээ залгаад савандаа усаа хийнэ. Дээрээс нь 200гр аарц хийж бүхэл аарцыг нунтаг болтол хутгана. 1/3 устай аяганд 1,5 х.х гурил хийж бүхэлгүй болтол хутгана.

2. Аарцаа буцлахаар гурилаа хийж хутгаад 8 мин орчим буцалгана. Аарцаа аягалахаас өмнө 5 ц.х элсэн чихэр, 1 ц.х шар тос хийж самрана. Ингээд боллоо.

Бусад мэдээ

Leave a Reply

error: Content is protected !!