Хоолны жор

Гүзээлзгэний варень

Homemade варень нь нэмэлт химийн бодис, янз бүрийн E-гүй болохоор дэлгүүрийн варенаас хол илүү шүү. Та бүхэн туршаад үзээрэй.

ОРЦ:

  • 800 гр хөлдөөсөн гүзээлзгэнэ / 2 уут /
  • 150 гр элсэн чихэр
  • 200 мл ус

ХИЙХ АРГА:

1. Варень хийх савандаа сахар ус хоёроо хийгээд буцалгаж хайлуулна. /1-2 мин/

2. Супермаркетаас ийм гүзээлзгэнэ 2 уутыг авсан.

3. Буцалсан сахартай уусмал дээрээ гүзээлзгэнээ хийнэ.

4. Тарааж хутгаж өгөөрэй. Варенаа хийхдээ никель төмөр биш паалантай сав сонгохыг хичээгээрэй. Төмөрний амт ороод жаахан исгэлэн болчих гээд байдаг. Байхгүй бол яахав, яахав.

5. Буцлаад ирэхээрээ ийм хөөс гарч ирнэ. Хөөсийг нь халбагаар аваарай. Эхлээд их гарч байгаад болох дөхөөд, хөөс гарах нь багасна.

6. Варенаа буцалгахдаа зөөлөн галаар таг тавихгүй аажуухан буцалгана. Таг тавихаар дэврээд хамаг варень асгарчихна. Мөн хүчтэй галаар буцалгавал варень өтгөрөхөөсөө өмнө ширгээд алга болно.

7. Ойр ойрхон хутгаж өгөөрэй. жимс нь доороо наалдаж магадгүй. За ингээд зөөлөн галаар 30-35 мин буцалгаад бэлэн боллоо. Варень болсны дараа шингэн санагдаж магадгүй. Нэмж буцалгах хэрэггүй.

8. Хөрөхөөрөө өнгө нь илүү гүн болж өтгөрсөн байх болно. Зарим хүмүүс варень хийхдээ өтгөрүүлэгч хийдэг. Зөвхөн энэ гурван орцоор хангалттай гоё варень болноо.

Амжилт!

Бусад мэдээ

Leave a Reply

error: Content is protected !!