Хоолны жор

Шарсан үхрийн мах

Та бүхэн Хятад хоолны газраар орохдоо шарсан үхрийн мах авч иддэг үү?

Тэгвэл яг тэр хоолыг гэртээ хийлээ. Хэдхэн минутанд л амттай сайхан мах бэлэн болно. Будаа болон ногоотой хачирлаж иднэ. Хятадууд энэ хоолыг Mongolian Beef гэж нэрлэдэг.

ОРЦ:

  • 400 гр Үхрийн мах
  • 1 ш Өндөг
  • 1 атга Ногоон сонгино
  • 2 х.х Хятад амтлагч вино
  • 4 х.х Эрдэнэшишийн цардуул
  • 1 ц.х Baking powder
  • 8 хумс Сармис
  • 1 х.х Цагаан гаа

Соус:

  • 4 х.х Сое соус
  • 4 х.х Ус
  • 4 х.х Элсэн чихэр
  • 2 ц.х Оёстер соус

ХИЙХ АРГА:

1. Орцуудаа бэлтгэж тавина. Хятад соуснуудыг Меркури захын хятад амтлагч зардаг тасгаас бүгдийг нь авсан.

2. Үхрийн махаа том хавтгай дөрвөлжин хэрчинэ. Махандаа өндөг, эрдэнэшишийн цардуул, cooking wine, Baking powder, хар перецээ хийж базна. Махаа 15 мин амраана.

3. Энэ хооронд соусаа хийнэ. Soy sauce, ус, элсэн чихэр, оёстер соусаа хийж сайтар хутгана.

4. Тосоо сайн халаагаад махаа 3 мин орчим шарна. Махаа 2 хувааж шарна. Тосондоо хийгээд дор нь салгаж тараана. Эрдэнэшишийн цардуултай болохоор хоорондоо салахгүй наалдаж магадгүй. Махаа шүүж аваад тосыг шингээж аварай.

5. Махаа шарсныхаа дараа хайруулын тавган дахь тосоо өөр саванд хийнэ. Хайруулын тавгандаа 2 х.х тос хийж дахин халаана. (Хүчтэй галаар шарна) Сармис, цагаан гаагаа жижиглэж хэрчээд хуурна. Махаа дээрээс нь хийж 1мин орчим хуураад соусаа дээрээс нь хийгээд 2 мин орчим шарахад соус нь ширгэнэ. Ингээд ногоон сонгиноо хийж 1 мин орчим хуураад бэлэн болно.

Амттай шүү!

Бусад мэдээ

Leave a Reply

Back to top button
error: Content is protected !!