Хоолны жор

Бөөрөнхий махтай шпагетти

Та бүхэнд homemade соустай шпагеттины жор хүргэж байна. Лаазалсан бэлэн соуснаас илүү гоё амттай болдог шүү! Хүүхдүүд маш дуртай иддэг.

ОРЦ:

  • 1 кг улаан лооль
  • 3 ш бөөрөнхий сонгино (дунд зэрэг хэмжээтэй)
  • 5 хумс сармис
  • 200 мл ус
  • 125 мл улаан вино (чихэрлэг биш хуурай)
  • 2 х.х сахар
  • 1 ц.х давс
  • Бага зэргийн яншуй, хар перц, хуурай базилик, укроп
  • 20 гр моцарелла бяслаг

ХИЙХ АРГА:

1. Улаан лоолио бүтнээр нь жигнүүрт 15 мин орчим жигнэнэ. Шалчийсан улаан лоолийг бага зэрэг хөргөөд хальсыг хялбархан хуулж авна.

2. Хайруулын тавганд тос хийж халаана. Сонгино сармисаа жижиглэж хэрчээд тосонд хуурна. Яншуй, улаан лоолио хийнэ. Улаан лоолио бутлаад хутгаж бага зэрэг хуурна. Усаа хийж 30 мин орчим зөөлөн галаар ширгэтэл буцалгана.

3. Улаан виногоо хийнэ. Үлдсэн давс, сахар, амтлагч ногоонуудаа хийж ширгэтэл 10 мин буцалгана. Виноны алкохол буцлаад алга болно. Улаан лоолийн исгэлэн амтыг дарж жинхэнэ шпагетти соусны амтыг оруулж өгнө. Дээрээс нь моцарелла бяслагаа хийнэ.

4. Бэлэн болсон улаан лоолио блиндерт хийнэ. Соус бэлэн боллоо. Амсаж үзээд давс, перец нэмж болно. Заримдаа чихэрлэг болсон тал байдаг.

5. Хайруулын тавганд тос хийж халаана. Бөөрөнхий махаа хийж болгоно. Махаа болоод шүүс нь ширгэхээр соусаа нэмж хийнэ. Соустайгаа гоймонгоо хутгаад идэж болно. Эсвэл Гоймон дээрээ соусаа тавьж идсэн ч болно.

6. Илүү гарсан соусаа хөлдөөж хадгалж болно. Эсвэл завтай үедээ бөөнөөр нь хийгээд хөлдөөвөл дараа Шпагетти хийхэд цаг хэмнэх давуу талтай шүү.

Бусад мэдээ

Leave a Reply

error: Content is protected !!