Хоолны жор

Шакшука

Өглөөдөө энгийн өндөг хиам шарж идэж байхаар жаахан помидор нэмээд Шакшука болгоод идвэл хамаагүй амттай бөгөөд шим тэжээлтэй. Шакшука нь дэлхийн олон оронд алдартай Израйлчуудын үндэсний хоол юм. Та бүхэн энэ жорыг туршаад үзээрэй.

ОРЦ:

  • 4 өндөг
  • 500 гр улаан лооль
  • 2 ш зайдас
  • 1 ш сонгино
  • 3 хумс сармис
  • 50 гр чинжүү (тал)
  • 1 х.х томатны паста
  • яншуй
  • сыр

1. Сонгино, сармис, чинжүү, зайдасаа хэрчинэ. Улаан лоолио хэрчинэ.

2. Хайруулын тавганд тосоо халаана. Сонгино, сармис, чинжүү, зайдасаа хийж хуурна.

3. Томатны паста хийж хутгана.

4. Улаан лоолио хийж хуурна.

5. Тал аяга ус хийнэ.

6. Усыг ширгэтэл буцалгана. Улаан лооль зөөлрөөд өтгөрсөн байна. Хайруулын тавгандаа тойруулаад бага зэргийн зай гаргаж хонхойлгоно. Хонхорхой дотор өндөгөө хийнэ.

7. Тагийг тавьж 5 минут орчим жигнэнэ. Шакшука бэлэн болсон.

8. Бага зэргийн сыр үрж дээрээс нь тавьж болно, яншуйгаар чимэглэнэ. Хийхгүй байсан ч гоё амттай болдог.

Бусад мэдээ

Leave a Reply

Back to top button
error: Content is protected !!