Хоолны жор

Тахианы махан карааге

Япон хоолны газруудад байдаг тахианы махан караагегийн Рестораныхтай адилхан амттай болдог жорыг та бүхэнд хүргэж байна. Хийхэд их амархан.

ОРЦ:

  • 500 гр тахианы мах
  • 2 ц.х сое соус
  • 1 х.х сакэ амтлагч
  • 1 ц.х гүнжидийн тос
  • 3 хумс сармис
  • 2 ц.х цагаан гаа
  • 1/2 өндөг
  • 4 х.х эрдэнэшишийн цардуул

ХИЙХ АРГА:

1. Тахианы гуяны мах сайтар гэсгээнэ. Махандаа амталгааг илүү сайн шингээхийн тулд хутгаар 2 талыг цоолж өгнө.

2. Махаа томовтор дөрвөлжин хэрчинэ. Саванд махаа хийж амтална. Soy соус, саке амтлагч, гүнжидийн тос, сармис, цагаан гаа хийнэ.

3. Сайтар базаж хутгана. Хөргөгчинд 30 мин амраана.

4. Тал өндөг хийж хутгана. Өндөг хийхээр мах илүү шүүслэг, зөөлөн болдог. Эрдэнэшишийн цардуулаа хийж хутгана.

5. Хайруулын тавганд тосоо халаана. 5 мин орчим шарна. Махны доторх хэсэг болж гаднах нь шаргалтана.

6. Шарсан махаа салфетка дээр тавьж тосыг шингээж авна. Гадна талыг нь илүү шаржигнуур болгохын тулд дахин, хоёр дахь удаагаа шарна.

7. Хоёр дахь шаралтаар жинхэнэ карааге бэлэн болно. Дурын ногоо, байцаатай хачирлаж иднэ.

Бусад мэдээ

Leave a Reply

error: Content is protected !!