Хоолны жор

Луувантай аяган бялуу

Аяган бялуундаа төрөл бүрийн ногоо хийх боломжтой. Маш гоё хөвсгөр зөөлөн хирнээ чийглэг болсон. Та бүхэнд заавал таалагдана аа.

ОРЦ:

  • 250 г гурил
  • 1.5 ц.х baking powder
  • 1 ц.х хүнсний сода
  • 0.5 ц.х давс
  • 4 ш өндөг
  • 200 г элсэн чихэр
  • 180 мл ургамлын тос
  • 350 г лууван
  • жүржийн хальс
  • 1 х.х жүржийн шүүс
  • 2 х.х үзэм

ХИЙХ АРГА:

1. Гуриландаа давс, сода, baking powder хийж сайтар хутгана.

2. Өндгөө хутгаж элсэн чихрээ хийж өтгөртөл миксердэнэ.

3. Тосоо нэмж хутгана.

4. Жүржний хальсыг талыг нь арилтал тёркоор үрнэ.

5. Сайтар хутгаад гурилаа хийж хутгана.

6. Луувангаа нэмж хийнэ.

7. Үзмээ нэмж хийнэ.

8. 180 градуст урьдчилж халаасан зууханд 20-25 минут болгоно.

9. Ингээд зөөлөн аяган бялуу бэлэн болно.

Бусад мэдээ

Leave a Reply

error: Content is protected !!