Хоолны жор

Хавчуургатай блинчик

Өглөөний цайны нэгэн сонголт хавчуургатай блинчик хийх жор орууллаа. 7-8 ш болно.

Орц:

  • 2 ш өндөг
  • 30 гр элсэн чихэр
  • 1 ц.х зөгийн бал
  • 50 мл сүү
  • 110 гр гурил
  • 0.5 ц.х baking powder

Хийх арга:

1. 2ш өндөг, 30гр элсэн чихэр, зөгийн балаа хутгана. Гурил, baking powder-аа шигшиж нэмж хийнэ.

2. Сүүгээ нэмж хийгээд сайтар хутгана. 15 мин амраана.

3. Амраасны дараа арай шингэн болно. Хайруулын тавгаа халаана. Тос хийхгүй.

4. Хайруулын тавагны голд нь бага багаар хийж хайрна. Бөмбөлөг үүсээд хөөгөөд ирэхээр нь эргүүлнэ. Бэлэн болсны дараа шоколадны крем түрхэнэ.

Ингээд боллоо. Амтархан идээрэй. Амжилт!

Бусад мэдээ

Leave a Reply

Back to top button
error: Content is protected !!