Хоолны жор

Bubble Tea

Гэрийн нөхцөлд BUBBLE TEA хийх жор танилцуулж байна. Bubble Tea нь зөөлөн зажилууртай, бага зэрэг чихэрлэг амттай гоё болно.

ОРЦ:

Tapioca Pearl – 100 гр

Ус – 500 мл

Oolong Tea /Улон цай/

Бор сахартай сироп хийх:

  • Бор сахар – 100 гр
  • Ус – 200 мл
  • Сүү

Хийх арга:

  1. Буцалж буй усанд Tapioca Pearl хийж 20 мин буцалгана.
  2. Шүүж хүйтэн усанд сойж сайтар зайлна.
  3. Хайруулын тавганд 200 мл ус, бор сахараа хийнэ.
  4. Болсон бобагаа нэмж хийнэ.
  5. Соус нь өтгөрч ширгэтэл нь буцалгана. Ингээд Боба бэлэн болсон.
  6. Стаканд хүсссэн хэмжээгээрээ боба хийгээд сиропыг нь хананд нааж эргүүлнэ.
  7. Бага зэргийн мөс хийнэ.
  8. Хандалсан цайгаа хийнэ.
  9. Дээрээс нь сүү хийж хутгана.

Анхаарах зүйлс:

Бор сахар нь хар хүрэн бор байвал сироп нь илүү тод гүн өнгөтэй болно. Oolong Tea гээд хандлахаар байхуу шиг өнгөтэй болдог цай байдаг. Хэрэв байхгүй бол липтон эсвэл Ahmad цайгаар орлуулж болно. Бэлэн Tapioca Pearl авч чанана.

Бусад мэдээ

Leave a Reply

Back to top button
error: Content is protected !!