Хоолны жор

Өндөг помидортой хуурга

Өндөг помидортой хуурга амархан хэрнээ амттай болдог шүү. Амралтын өдрөө хийж идээрэй.

  • 5ш өндөг
  • 4ш улаан лооль
  • 2 ц.х кетчуп
  • 3 ц.х соё соус
  • ногоон сонгино
  • давс

1. Өндөгөө сайтар хутгаж бага зэргийн давс хийнэ.

2. Помидороо өргөн гурвалжилж хэрчинэ.

3. Хайруулын тавгаа халааж тослоно. Өндөгөө шарна. Бага зэрэг дутуу болгоод тавганд авч тавина.

4. Ногоон сонгиноо хуурна. Дээрээс нь помидороо хийж хуурна.

5. Соё соусаа тарааж хийж хутгана. Кетчүпээ хийгээд 1-2 мин хуураад өндөгөө нэмнэ. Ногоон сонгино бага зэргийг хийнэ. 1-2 мин нийлүүлж хуураад бэлэн болно.

Элсэн чихэр хийх шаардлагагүй. Энэ жороор хийхэд амт нь гашуун ч биш чихэрлэг ч биш, яг гоё таарсан болно.

Бусад мэдээ

Leave a Reply

error: Content is protected !!