Бусад

Жүжигчин Н.Ононгийн “ихэр”

“Х-ТҮЦ” продакшны захирал, Гавьяат жүжигчин Н.Ононг танихгүй хүн үгүй. Түүнтэй адилхан нэгэн охины зураг сошиал орчинд түгэж байсныг уншигч та санаж буй биз. Тэрбээр өөртэйгөө адилхан Д.Амирлан гэх бяцхан охинтой “Хурууны хээ” телевизийн нэвтрүүлгийн үеэр уулзаад амжсан.

Тэгвэл энэ удаа тэрбээр өөрийнх нь бага насны зурагтай усны дусал мэт адилхан зургийн эзнийг олжээ. Учир нь Цэдэнбал Филатоватай хамт авахуулсан дүрлэгэр алаг нүдтэй хүүгийн зургийг жүжигчин Н.Онон гэж андуурах нь бий. Өөрөө ч “Энэ зурган дээрх хүү би биш шүү” гэдгээ тайлбарлаж байсан удаатай.

Сошиалд идэвхтэй байдаг тэрбээр өөрийн фэйсбүүк хуудаснаа “Энэ бүх зурагны эзэн нь өөрийгөө гэж бодоод явж байтал хэргийн эзэн хэнгэргийн дохиур тогтоогдлоо. Олон сар хоногийн уйгагүй хөдөлмөрийн үр дүн. Гантулга гэх хүн” хэмээн нийтэлжээ.

“Би жүжигчин Н.Ононтой огт уулзаж байгаагүй”

Түүнтэй усны дусал мэт адилхан залууг Б.Гантулга гэдэг. Одоо 43 настай. Дүрслэх урлагийн дээд сургуульд зураач мэргэжлээр суралцсан тэрбээр өдгөө хувийн бизнес эрхэлж байна.

Түүнтэй утсаар холбогдоход “Хүмүүс миний бага насны зургийг жүжигчин Н.Онон гэж их андуурдаг. Тухайн үед би 1982 онд таван настай байсан, тэр үеийн зураг. Нийслэлийн цэцэрлэгүүдийн дунд хөдөлгөөнт гемнастикийн тэмцээнд оролцоод Цэдэнбал Филатоватай хамт авахуулж байлаа. Тэр үед зодог шуудаг өмссөн байсан болохоос ер нь спортоор хичээллэж байгаагүй. Миний зургийг их мундаг гэрэл зурагчин дарсан гэдэг.

Би жүжигчин Н.Ононтой огт уулзаж байгаагүй. Одоо бол андуурахаар адилхан царайтай биш болсон./инээв/ Намайг мэддэг хүмүүс бол тэр зургийг минь мэднэ л дээ. Заримдаа “Намайг тайлбар хэлээч” гэдэг. Би олон нийтийн сүлжээ идэвхтэй ашигладаггүй. Сонирхуулахад, нэг удаа зурагтаар жүжигчин Н.Онон хошин шогийн тоглолтод тоглож, уйлж байхыг харсан хүү маань “Миний аав зурагтаар уйлаад байсан” гэж андуурсан гэдэг. Жүжигчин Н.Ононгийн найз нь аавтай маань хамт ажилладаг байсан. Тэгээд нэг удаа “Надтай уулзая” гэж хэлж байсан гэдэг. Одоо ч өөрөөр санагдаггүй байх” гэв.

Өнгөрөгч 2020 оны аравдугаар сарын 5-нд хошин урлагийн салбараас “Х-ТҮЦ” продакшны захирал, жүжигчин Н.Онон, “Маск” продакшны жүжигчин Ж.Мөнхсайхан нар Монгол Улсын Гавьяат жүжигчин цол тэмдгээр энгэрээ мялаасан.

Тэрбээр тухайн мөчид баярын сэтгэгдлээ хуваалцахдаа “Миний хувьд 1989 оноос хойш мэргэжлийн урлагийн байгууллагад жүжигчнээр ажлынхааа гарааг эхэлсэн. Тэр цагаас хойш 31 жил болжээ. Манай продакшны 25 жилийн ой энэ жил тохиож байна. Энэ сайхан мэргэжлийг зааж, сургасан бүх багш нартаа их баярлалаа. Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Батзаяа ахдаа маш их баярлаж байгаагаа хэлж байв.

Бусад мэдээ

Leave a Reply

error: Content is protected !!